Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов


3-р сарын 12
17 цаг 06 минут
Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов

Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр дахин уулзаж, хэлэлцээг үргэлжлүүллээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй санал болон “Оюу толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцов.

Тодруулбал, төслийн ирээдүйн эерэг хүлээлт, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлстэй уялдуулан зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцлээ.


Мөн талууд зээлийн хүүгийн одоогийн нөхцөл, төслийн санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалтай холбоотой байр суурь, үндэслэлээ харилцан танилцуулж, нээлттэй хэлэлцэх нь зээлийн хүүг бууруулах бодит шийдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Иймд талууд энэ сард дахин уулзаж, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.


Эх сурвалж: Сангийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно1 цаг 28 минутын өмнөЦахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ1 цаг 29 минутын өмнөХаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ1 цаг 31 минутын өмнөОюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов1 цаг 33 минутын өмнөЗэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ1 цаг 34 минутын өмнө"Авлигын хэрэгтэн Ж.Мөнхбат, 60 тэрбумын Ц.Сандуй нарыг МАН буцааж авчирч. 6 их наядаар төрийг худалдаж авахад нь намын даргадаа зөвлөх гэж байгаа юм уу"2 цаг 53 минутын өмнөЭнэ жил 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна2 цаг 55 минутын өмнө"Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харууллаа"2 цаг 56 минутын өмнө"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"2 цаг 58 минутын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ3 цаг 3 минутын өмнөХувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ3 сар 11. 12:51“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов3 сар 11. 12:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.