Нийслэлээс энэ онд дараах таван байршилд авто замыг засаж шинэчилнэ


3-р сарын 11
12 цаг 12 минут

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийнэ.

Авто замын засвар шинэчлэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилж байв. Тэгвэл энэ онд засвар шинэчлэлт хийх авто замын талаар мэдээлэл хүргэж байна.

  1. Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Саппорогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэл) – Тус ажлын хүрээнд 3.5 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд гэрээ байгуулах шатанд явж байна.
  2. Баянзүрх дүүрэг, Монелийн авто замын засвар, шинэчлэлт - Тус ажлын хүрээнд 6 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд гэрээ байгуулах шатанд явж байна.
  3. Чингэлтэй дүүрэг, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх авто замын засвар шинэчлэлт - Тус ажлын хүрээнд 4.24 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
  4. Сүхбаатар дүүрэг, Сэлхийн авто замын засвар, шинэчлэлт (Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэл) - Тус ажлын хүрээнд 4.3 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
  5. Авто зам, замын байгууламжийн ажил (Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо) - Тус ажлын хүрээнд 1.8 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ59 минут 23 секундын өмнө“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов1 цаг 1 минутын өмнө"Наурызын баяр" энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд болно1 цаг 1 минутын өмнөГадаадын 5856 иргэнд виз шинээр олгожээ1 цаг 2 минутын өмнөАНУ-ын арми THAAD системээ Ойрх Дорнод руу шилжүүлэх болсон тухай мэдээ Сөүлийн эрх баригчдын сэтгэлийг түгшээв1 цаг 3 минутын өмнө"Хавар ядрах нь бие махбодь дасан зохицож буй хэвийн процесс"1 цаг 5 минутын өмнөНийслэлээс энэ онд дараах таван байршилд авто замыг засаж шинэчилнэ1 цаг 39 минутын өмнөНүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна1 цаг 42 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг дэмжих саналыг олон нийтээс авна1 цаг 43 минутын өмнөАрхангай аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 25 минутын өмнөАутизмтай иргэдийн тусгай хуультай болох өргөдөл санаачилжээ2 цаг 52 минутын өмнө"FOODEX JAPAN 2026" ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСААС 8 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА3 сар 10. 15:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.