Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна


3-р сарын 11
12 цаг 09 минут

Нүүрс" хөтөлбөр | News.MN

Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй гарсан байна. Нэгдүгээр сард нийт 10 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар өсөж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортоллоо.

Хоёрдугаар сард нийт 6.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11 хувиар өсжээ. Тухайн сард Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхацсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан ч баярын амралтын өдрүүдийг эс тооцвол өдөрт дунджаар 320 мянган тонн нүүрс экспортоллоо. 

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 1.3 сая тоннтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлт бөгөөд өдөрт дунджаар 330 мянган тонн нүүрс экспортод гаргаж байна.

Ийнхүү оны эхний саруудад нүүрсний экспортын хэмжээ өмнөх оноос өсөж, өдөрт экспортод гарч буй нүүрсний дундаж хэмжээ тогтвортой түвшинд хадгалагдаж, салбарын үйл ажиллагаа жигд, хэвийн үргэлжилсээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ59 минут 27 секундын өмнө“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов1 цаг 1 минутын өмнө"Наурызын баяр" энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд болно1 цаг 1 минутын өмнөГадаадын 5856 иргэнд виз шинээр олгожээ1 цаг 2 минутын өмнөАНУ-ын арми THAAD системээ Ойрх Дорнод руу шилжүүлэх болсон тухай мэдээ Сөүлийн эрх баригчдын сэтгэлийг түгшээв1 цаг 3 минутын өмнө"Хавар ядрах нь бие махбодь дасан зохицож буй хэвийн процесс"1 цаг 5 минутын өмнөНийслэлээс энэ онд дараах таван байршилд авто замыг засаж шинэчилнэ1 цаг 39 минутын өмнөНүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна1 цаг 42 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг дэмжих саналыг олон нийтээс авна1 цаг 43 минутын өмнөАрхангай аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 25 минутын өмнөАутизмтай иргэдийн тусгай хуультай болох өргөдөл санаачилжээ2 цаг 52 минутын өмнө"FOODEX JAPAN 2026" ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСААС 8 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА3 сар 10. 15:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.