Монгол инженерүүд ноцтой кибер эрсдэлийг илрүүлж, зогсоолоо


3-р сарын 10
12 цаг 29 минут

Монгол инженерүүд дэлхий даяар ашиглагддаг “pypdf” нэртэй PDF боловсруулах нээлттэй сангаас ноцтой аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлж, засварлах шийдлийг боловсруулжээ. Тодруулбал, Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүн, мэдээллийн аюулгүй байдлын инженер Л.Ууганбаяр нар тус программын сангаас өмнө нь огт ил болоогүй, хөгжүүлэгчид өөрсдөө ч мэдээгүй байсан “zero-day” ангиллын эмзэг байдлыг илрүүлжээ.

Уг эмзэг байдал нь олон улсын CVE (Common Vulnerabilities and Exposures) бүртгэлд албан ёсоор бүртгэсэн бөгөөд энэ нь кибер аюулгүй байдлын салбарт илэрсэн эмзэг байдлыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, бүртгэдэг нэгдсэн сан юм. Энэ үйл явдал нь дэлхий даяар улам бүр эрчээ авч буй мэдээллийн аюулгүй байдлын салбарт Монгол инженерүүдийн ур чадварыг олон улсын түвшинд харуулсан чухал амжилт боллоо.

Энэхүү эмзэг байдал нь халдагч этгээдүүд серверийн санах ойг зориудаар дүүргэж, системийг бүрэн ажиллагаагүй болгох эрсдэл дагуулж байснаас гадна ийм төрлийн халдлага нь байгууллагын систем, үйлчилгээ тасалдах нөхцлийг ч үүсгэх магадлалтай аж. Тиймээс, инженерүүдийн гаргасан техникийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу “pypdf” сангийн хөгжүүлэгчид яаралтай шинэчлэл хийж, аюулгүй байдлын уг эрсдэлийг хааснаар олон болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна.

Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүний хэлж буйгаар мэдээллийн аюулгүй байдлын салбарт инженерүүдийн бодит туршлага, олон улсын түвшний сертификатууд чухал үүрэгтэй бөгөөд Юнител групп инженерүүдээ тогтмол сургалтад хамруулж, зардлыг нь бүрэн гаргаж дэмждэг нь тэдэнд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх бодит боломжийг олгодог ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд2 цаг 14 минутын өмнөМонгол инженерүүд дэлхий даяар ашиглагддаг “pypdf” нэртэй PDF боловсруулах нээлттэй сангаас ноцтой аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлж, засварлах шийдлийг боловсруулжээ. Тодруулбал, Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүн, мэдээллийн аюулгүй байдлын инженер Л.Ууганбаяр нар тус программын сангаас өмнө нь огт ил болоогүй, хөгжүүлэгчид өөрсдөө ч мэдээгүй байсан “zero-day” ангиллын эмзэг байдлыг илрүүлжээ. Уг эмзэг байдал нь олон улсын CVE (Common Vulnerabilities and Exposures) бүртгэлд албан ёсоор бүртгэсэн бөгөөд энэ нь кибер аюулгүй байдлын салбарт илэрсэн эмзэг байдлыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, бүртгэдэг нэгдсэн сан юм. Энэ үйл явдал нь дэлхий даяар улам бүр эрчээ авч буй мэдээллийн аюулгүй байдлын салбарт Монгол инженерүүдийн ур чадварыг олон улсын түвшинд харуулсан чухал амжилт боллоо. Энэхүү эмзэг байдал нь халдагч этгээдүүд серверийн санах ойг зориудаар дүүргэж, системийг бүрэн ажиллагаагүй болгох эрсдэл дагуулж байснаас гадна ийм төрлийн халдлага нь байгууллагын систем, үйлчилгээ тасалдах нөхцлийг ч үүсгэх магадлалтай аж. Тиймээс, инженерүүдийн гаргасан техникийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу “pypdf” сангийн хөгжүүлэгчид яаралтай шинэчлэл хийж, аюулгүй байдлын уг эрсдэлийг хааснаар олон болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна. Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүний хэлж буйгаар мэдээллийн аюулгүй байдлын салбарт инженерүүдийн бодит туршлага, олон улсын түвшний сертификатууд чухал үүрэгтэй бөгөөд Юнител групп инженерүүдээ тогтмол сургалтад хамруулж, зардлыг нь бүрэн гаргаж дэмждэг нь тэдэнд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх бодит боломжийг олгодог ажээ.2 цаг 15 минутын өмнөҮе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна2 цаг 25 минутын өмнөУлс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ2 цаг 28 минутын өмнөАутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэллээ3 цаг 2 минутын өмнөМонгол-Алтайн уулархаг нутгаар цас орно3 цаг 11 минутын өмнө“The MongolZ” шөвгийн наймд шалгарчээ3 цаг 13 минутын өмнөТ.Доржсүрэн: Ёс зүй бол сэтгүүлчийн зүрхний бурхан шившлэг нь байх ёстой3 цаг 14 минутын өмнөБ.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй3 цаг 15 минутын өмнөЭнэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ3 сар 9. 16:4111 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ3 сар 9. 16:34Гадаадын банкийг Монголд оруулж ирэх нь зөв эсэхийг хэлэлцэж байна3 сар 9. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.