
Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 6-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг нийтлэгдсэн. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Шалгалтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон, бичлэг хийсэн болохыг тогтоожээ. Иймд хэрэгт холбогдогчдыг бүртгэн, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тасралтгүй нөлөөллийн ажил хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургууль болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа талаар мэдээлсэн бөгөөд бид энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих