Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно


3-р сарын 10
11 цаг 33 минут

Манай орны ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас хайлмагтан орно. Бусад нутгаар цас орохгүй. 

ЦУОШГ-ын мэдээлснээр, салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр -12-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -5-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13+18 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +7+12 градус, бусад нутгаар +2+7 градус дулаан байна. 

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр маргааш салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд54 минут 47 секундын өмнөМонгол инженерүүд дэлхий даяар ашиглагддаг “pypdf” нэртэй PDF боловсруулах нээлттэй сангаас ноцтой аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлж, засварлах шийдлийг боловсруулжээ. Тодруулбал, Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүн, мэдээллийн аюулгүй байдлын инженер Л.Ууганбаяр нар тус программын сангаас өмнө нь огт ил болоогүй, хөгжүүлэгчид өөрсдөө ч мэдээгүй байсан “zero-day” ангиллын эмзэг байдлыг илрүүлжээ. Уг эмзэг байдал нь олон улсын CVE (Common Vulnerabilities and Exposures) бүртгэлд албан ёсоор бүртгэсэн бөгөөд энэ нь кибер аюулгүй байдлын салбарт илэрсэн эмзэг байдлыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, бүртгэдэг нэгдсэн сан юм. Энэ үйл явдал нь дэлхий даяар улам бүр эрчээ авч буй мэдээллийн аюулгүй байдлын салбарт Монгол инженерүүдийн ур чадварыг олон улсын түвшинд харуулсан чухал амжилт боллоо. Энэхүү эмзэг байдал нь халдагч этгээдүүд серверийн санах ойг зориудаар дүүргэж, системийг бүрэн ажиллагаагүй болгох эрсдэл дагуулж байснаас гадна ийм төрлийн халдлага нь байгууллагын систем, үйлчилгээ тасалдах нөхцлийг ч үүсгэх магадлалтай аж. Тиймээс, инженерүүдийн гаргасан техникийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу “pypdf” сангийн хөгжүүлэгчид яаралтай шинэчлэл хийж, аюулгүй байдлын уг эрсдэлийг хааснаар олон болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна. Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүний хэлж буйгаар мэдээллийн аюулгүй байдлын салбарт инженерүүдийн бодит туршлага, олон улсын түвшний сертификатууд чухал үүрэгтэй бөгөөд Юнител групп инженерүүдээ тогтмол сургалтад хамруулж, зардлыг нь бүрэн гаргаж дэмждэг нь тэдэнд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх бодит боломжийг олгодог ажээ.55 минут 48 секундын өмнөҮе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна1 цаг 6 минутын өмнөУлс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ1 цаг 9 минутын өмнөАутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэллээ1 цаг 43 минутын өмнөМонгол-Алтайн уулархаг нутгаар цас орно1 цаг 52 минутын өмнө“The MongolZ” шөвгийн наймд шалгарчээ1 цаг 53 минутын өмнөТ.Доржсүрэн: Ёс зүй бол сэтгүүлчийн зүрхний бурхан шившлэг нь байх ёстой1 цаг 54 минутын өмнөБ.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй1 цаг 56 минутын өмнөЭнэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ3 сар 9. 16:4111 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ3 сар 9. 16:34Гадаадын банкийг Монголд оруулж ирэх нь зөв эсэхийг хэлэлцэж байна3 сар 9. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.