Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй


3-р сарын 10
11 цаг 29 минут

УИХ-ын дарга Н.Учралын эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх Б.Анартай инфляцыг хэрхэн бууруулах, эрчим хүчний шинэчлэл, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрийн талаар ярилцав.
 
-Та УИХ-ын даргын эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхийн хувьд юунд анхаарч ажиллах вэ?
-Мөнгөний бодлогод томоохон асуудлууд үүссэн. Төвбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрэв. Банкуудаас мөнгө татах гээд репо гаргасан нь 11 их наяд төгрөг болжээ. 11 их наяд төгрөгт бодлогын хүүгээр хүү төлж байна. Энэ нь үхлийн тойрог  шиг, байнга алдагдал үүсгэдэг. Үүнийг засахгүй бол инфляцын суурь шалтгаан болдог.
  
Төсөв талдаа хэчнээн бүсээ чангалаад ч зах зээлийн бус замаар хэвлэсэн мөнгө суурь инфляцыг үүсгэж байна. Уг нь Төвбанкны тухай хуульд "Төв банкны алдагдлыг Засгийн газар жил бүрийн төсвөөс хаана" гэж заасан. Сүүлийн жилүүдэд ийм боломж байгаагүй тул үүнийг Монголбанкны л асуудал мэт харсан.

Гэтэл энэ алдагдлыг үүсгэсэн олон хүчин зүйл бий. Жишээ нь, орон сууцны зээл, ковидын үеийн 10 их наядын хөтөлбөр, 2016 оны "Сайн хашаа", "Сайн малчин" хөтөлбөрүүд гэх мэт. Эдгээр нь бүгд татаас. Гэхдээ сүүлийн зургаан жилд 1.9-өөс 7.5 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ. Иймд мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй.

Засгийн газар нийлүүлэлтийн гаралтай инфляцыг хариуцах ёстой. Үүнд хүнс, тээвэр багтана. Эрэлтийн гаралтай инфляцыг Төвбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж, арга хэмжээ авах нь зөв. Энэ нь инфляцаа зөв барих бодлого юм. 

Инфляц 6-7 хувьтай гэж байгаа ч бодит байдал дээр арван хувь байна. Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй. Өрхийн дундаж орлого буурч, зардал өссөөр, зөрүүг зээлээр санхүүжүүлж байна.               

Орон сууцны зээл, ковидын үеийн 10 их наядын хөтөлбөр, 2016 оны "Сайн хашаа", "Сайн малчин" хөтөлбөрүүд нь бүгд татаас.

-Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан гэрээний үр дүн юу вэ?
-Евразийн эдийн засгийн холбоонд таван гишүүн-улс бий. Эдгээрээс Казахстан, Армен манайтай ижил эдийн засагтай. Гэхдээ бидний бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж буй зах зээл нь ОХУ. Мах, ноос, ноолуур гэх мэт бүтээгдэхүүн тус бүрд ОХУ-ын Гаальтай хэлэлцээ байгуулах ёстой. Мөн хоёр улсын гааль хялбаршуулсан горимоор бүх барааг нэвтрүүлнэ. Эдгээр бэлтгэлийг одооноос хийх ёстой.   

Манай улс чөлөөт худалдааны анхны гэрээгээ Японтой байгуулсан ч төдийлөн сайн хэрэгжээгүй нь тус улсын Гарал үүслийн дүрэмтэй холбоотой юм. Манайхаас тус улсад экспортлох барааны орцын 60 хувь нь монголынх байх ёстой гэдэг. Иймд манай ноолууран хувцас үйлдвэрлэгчид утсаа хүртэл Монголд ээрэх шаардлагатай.

Барааны бүлэг нэг шаардлагатай, бүтээгдэхүүн бүр тус тусдаа шаардлагатай байгаа нь экспортлогчдод өндөр босго болчихдог. Евразийн хэлэлцээрт энэ харьцааг 50/50 гэж заасан. Манайхаас гаргах бүтээгдэхүүний ихэнх нь малын гаралтай тул энэ харьцааг хангана.  

Өнгөрсөн онд махны экспорт 500 орчим сая ам.долларт хүрсэн. Энэ нь төмрийн хүдрийн нэг жилийн экспортын орлоготой дүйнэ. Энэ онд махны бойг нэмж, экспортыг нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой.    

Манай экспортын бүтээгдэхүүнүүд төрөлжөөгүй тул бид ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг эхний ээлжид гаргах боломжтой. 2015 онд 55 сая ам.долларын арьс шир худалдсан ч одоо тэг болчихсон. Арьс ширийг түүхийгээр нь гаргахыг хориглонгуут үнэгүйдсэн юм билээ. Энэ шийдвэр хэвээрээ байна. ХХААХҮЯ-наас баталсан техникийн зохицуулалтад ингэж тусгасан. Засгийн газрын тогтоол биш. 

Энэ онд махны бойг нэмж, экспортыг нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой.    

Мах гэх мэт хүсний бүтээгдэхүүн инфляцад багагүй хувь эзэлдэг. Үүний эсрэг авсан арга хэмжээ боловч түүхийгээр нь гаргахгүй гээд хаагаад байхаар урт хугацаандаа сөрөг нөлөөтэй. Олон ААН-ийн ажлыг хаасан. Худалдааг нээгээд хаагаад байхаар нөгөө тал худалдаж авахаа зогсоодог.

-Евразийн эдийн засгийн холбооны гэрээнд заасан 367 бараа бий. Үүний 30 хувь нь тоног төхөөрөмж байна. Тэгэхээр ЖДҮ-д ашигтай байж чадах уу?
-Чадна. Манай гааль зургаан оронтой кодоор барааг ангилдаг. 367 төрлийн бараа 500 орчим болж задарна. ОХУ арван оронтой кодтой тул 500-аас илүү олон болж задарна. ОХУ-аас өргөн хэрэглээний, хямд хүнс импортолсноор манай инфляц 0.7-1 хувиар буурна. 

Дизель түлшний онцгой албан татварыг бид тэглэсэн, гаалийн татвар хэвээр байна. Бензин, дизель түлшний гаалийн татвар 5 хувиар буурснаар үнэ нь 5 хувиар буурах ёстой.                           

Манай инфляцыг бүрдүүлдэг 400 бараа бий. Монголчуудын хэрэглээний сагсанд 400 бараа бий гэсэн үг. Эдгээрийн 100-г татвараас чөлөөллөө. Энэ 100 барааны үнэ гаалийн татварын хэмжээгээр буух ёстой. Манай улс 5 буюу гаалийн бага татвартай. Өндөг, тамхи гэх мэт цөөн бараанд арай өндөр татвартай. Харин ОХУ өндөр татвартай байв. Тэгэхээр бид энэ гэрээгээр 5 хувийн гаалийн татвараараа 15-50 хувийн татварыг наймаалцлаа.  

-Япон, БНСУ-тай байгуулах гэрээнээс энэ хэлэлцээр ямар ялгаатай вэ?
-БНСУ-тай байгуулах гэрээний төсөл 14 бүлэгтэй. Евразийн хэлэлцээр нь гурван бүлэгтэй. Хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалах тухай бүлэг байхгүй.  Оросын бизнес эрхлэгчид Монголд ирж, гахайн аж ахуй байгуулах, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд илүү хамтран ажиллах сонирхолтой байна.    

ОХУ-Украины дайны улмаас Казахстан, Азербайжаны ОХУ-д хийх рэ-экспорт ихээхэн өсжээ. Ийм боломж бидэнд ч бий. Нэг үе Алтанбулаг боомтоор хүнс их экспортолсон. "Витафит" компани бүтээгдэхүүнээ гарган, АПУ-гийн хойд хөрш рүү экспортолсон архи бидний тус улсаас импортолдог архинаас давсан байв. Гэхдээ бид эдийн засгийн хоригт өртөхгүйгээр худалдаа хийх ёстой.      

Стандарт хэмжил зүйн газар, гааль, мал эмнэлгийн хүрээлэн бэлтгэлээ базаах хэрэгтэй. Ер нь манайх махыг авах хүсэлтэй ч вакцины асуудлаа шийд гэсэн. 

skip-share

ОХУ өндөр татвартай байв. Тэгэхээр бид энэ гэрээгээр 5 хувийн гаалийн татвараараа 15-50 хувийн татварыг наймаалцлаа.  

-ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин худалдаж авах хүсэлт тавьсан юм уу?
-Үгүй. Эхлээд малаа эрүүл болговол бид мах авна гэсэн. "Аурус" гэж оросын компани өнгөрсөн онд ирээд нэг тэрбум ам.долларын ноос, ноолууран бүтээгдэхүүний түүхий худалдаж авах хүсэлтээ тавьсан. Тэд энэ хэлэлцээрт зориулан, томоохон үйлдвэр барьсан юм билээ. УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлалаар маш олон бизнесийн төлөөлөл Москвад хамт очсон. 

Миний мэдэхээр, сүүлийн таван жилд ийм өргөн бүрэлдэхүүн хойд хөршид очоогүй. Бид ОХУ-тай харилцаагаа сайжруулъя гэвэл эхлээд эдийн засгийн харилцаагаа сайжруулах ёстой. Одоо жилд 2.6 тэрбум ам.долларын худалдаа хийж байна. Монголросцветмет өмнө нь жилд 100 сая ам.долларын жонш гаргадаг байсан ч эдийн засгийн хоригийн улмаас зогссон.          

-Хэдий хэлэлцээр хийсэн ч төлбөр тооцоо төвөгтэй хэвээр байна.
-Своп ашиглах тухай ярьж байна. Бид ОХУ-тай хийдэг худалдаанаас жил бүр 2.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж буй тул үүнийг экспортоороо хаах тухай юм. Евразийн хөгжлийн банктай хэрхэн хамтарч ажиллахыг Засгийн газар шийднэ.   
  
-"Чөлөөлье" санаачилга ямар зорилготой вэ. Юуг юунаас чөлөөлөх вэ?
-2019 онд манай ДНБ-ий 51 хувь төрийн оролцоотой байв. Үүний 30 орчим хувь улсын төсвөөр, үлдсэн 20 хувь нь төрийн өмчит компаниудаар дамждаг байв. Гэтэл одоо 61 хувь. Манайд 700 мянган ажиллах хүч бий. Тэдний 250 мянга нь төрд ажилладаг. 

Бизнесийнхэнд өндийх зай гарахгүй, өсөж дэвжихгүй байна. Түүхий эд зардаг, худалдааны эдийн засагтай улс болов.        

Чөлөөлье гэдэг нь хувь хүний эрх чөлөөнөөс эхлээд олон агуулгатай. Эдийн засгаа дэмжихийн тулд төрийн оролцоог бууруулъя, хүнд суртал, дүрэм журам, зөвшөөрлийг цөөлье гэж байгаа юм. 

Нүүрсний цахилгаан станцын эзэд эсэргүүцсэн ч сэргээгдэх эрчим хүчний чиглэлд олон ажил хийлээ.

Зөвшөөрлийн хуулийг шинэчилж байна. Мэдэгдээд хариу өгөхгүй бол үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөнд үзнэ. Үндэслэлгүйгээр татгалзахгүй, шаардлагагүй зөвшөөрлийг мэдэгдэл болгох гэх мэтээр өөрчилнө. Зөвшөөрлийг цаасаар авахгүй, цахимаар мэдэгдэнэ. И-Монголиагаас бид бүх мэдээллээ хардаг шиг бизнесийнхэн ибизнес.мн-ээс бүх мэдээллээ авна. 

Мөн нүүрсний цахилгаан станцын эзэд эсэргүүцсэн ч сэргээгдэх эрчим хүчний чиглэлд олон ажил хийлээ. Эрчим хүч нийлүүлэгчид нэмэгдсэнээр өрсөлдөөнийг задална, үнэ буурна. Төр Диспетчерийн үндэсний төвийг эзэмших шаардлагагүй. Үүнийг хувийн хэвшил хийж болно. Харин цахилгаан дамжуулах сүлжээг төр эзэмшсэн хэвээр байх нь зөв.   

Финландад дундын агентууд ажиллаж, олон жижиг эх үүсвэрийг багцлан, биржид нийт ямар хэмжээний эрчим хүч нийлүүлэхээ тавьдаг юм байна. Аль дундын агент хямд нийлүүлж байгааг хэрэглэгч биржээс хараад сонгодог тогтолцоотой. Гэрээгээ цахимаар хийдэг. Манай эрчим хүчний салбарт өрсөлдөөн байхгүй. 

Оны өмнөхөн УИХ ногоон тогтоол баталж, айлууд сэргээгдэх эрчим хүч нийлүүлж, мөнгөө авч эхэллээ. Энэ тогтоолыг УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй хамтран бичсэн юм. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаа мэт харагдавч монополыг задлах зорилготой.          

-Танд баярлалаа.         

Эх сурвалж: gogo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд54 минут 47 секундын өмнөМонгол инженерүүд дэлхий даяар ашиглагддаг “pypdf” нэртэй PDF боловсруулах нээлттэй сангаас ноцтой аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлж, засварлах шийдлийг боловсруулжээ. Тодруулбал, Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүн, мэдээллийн аюулгүй байдлын инженер Л.Ууганбаяр нар тус программын сангаас өмнө нь огт ил болоогүй, хөгжүүлэгчид өөрсдөө ч мэдээгүй байсан “zero-day” ангиллын эмзэг байдлыг илрүүлжээ. Уг эмзэг байдал нь олон улсын CVE (Common Vulnerabilities and Exposures) бүртгэлд албан ёсоор бүртгэсэн бөгөөд энэ нь кибер аюулгүй байдлын салбарт илэрсэн эмзэг байдлыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, бүртгэдэг нэгдсэн сан юм. Энэ үйл явдал нь дэлхий даяар улам бүр эрчээ авч буй мэдээллийн аюулгүй байдлын салбарт Монгол инженерүүдийн ур чадварыг олон улсын түвшинд харуулсан чухал амжилт боллоо. Энэхүү эмзэг байдал нь халдагч этгээдүүд серверийн санах ойг зориудаар дүүргэж, системийг бүрэн ажиллагаагүй болгох эрсдэл дагуулж байснаас гадна ийм төрлийн халдлага нь байгууллагын систем, үйлчилгээ тасалдах нөхцлийг ч үүсгэх магадлалтай аж. Тиймээс, инженерүүдийн гаргасан техникийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу “pypdf” сангийн хөгжүүлэгчид яаралтай шинэчлэл хийж, аюулгүй байдлын уг эрсдэлийг хааснаар олон болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна. Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүний хэлж буйгаар мэдээллийн аюулгүй байдлын салбарт инженерүүдийн бодит туршлага, олон улсын түвшний сертификатууд чухал үүрэгтэй бөгөөд Юнител групп инженерүүдээ тогтмол сургалтад хамруулж, зардлыг нь бүрэн гаргаж дэмждэг нь тэдэнд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх бодит боломжийг олгодог ажээ.55 минут 48 секундын өмнөҮе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна1 цаг 6 минутын өмнөУлс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ1 цаг 9 минутын өмнөАутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэллээ1 цаг 43 минутын өмнөМонгол-Алтайн уулархаг нутгаар цас орно1 цаг 52 минутын өмнө“The MongolZ” шөвгийн наймд шалгарчээ1 цаг 53 минутын өмнөТ.Доржсүрэн: Ёс зүй бол сэтгүүлчийн зүрхний бурхан шившлэг нь байх ёстой1 цаг 54 минутын өмнөБ.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй1 цаг 56 минутын өмнөЭнэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ3 сар 9. 16:4111 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ3 сар 9. 16:34Гадаадын банкийг Монголд оруулж ирэх нь зөв эсэхийг хэлэлцэж байна3 сар 9. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.