КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа


3-р сарын 6
17 цаг 53 минут

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улс НҮБ-ын "Цөлжилттэй тэмцэх тухай" конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулна. Тус хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Талуудын 17 дугаар Бага хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг хамгийн өндөр түвшний олон улсын форум юм. 

“Жи Эл Эвентс” компани нь нийт 12 түр байр, байгууламжийг түрээсийн хэлбэрээр нийлүүлж, талбайд угсран ашиглалтад бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалтууд, бүс нутгийн болон хороодын хуралдаанууд, зэрэгцээ арга хэмжээнүүд, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглана.

Франц улсад төвтэй “Жи Эл Эвентс” компани нь дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн томоохон арга хэмжээнүүдэд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Үүнээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын сүлжээ, эмэгтэйчүүдийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мөн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирэх бөгөөд 8,000–10,000 орчим зочид, төлөөлөгчдийг хүлээн авах төлөвтэй аж.

Ингэснээр КОП17 хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа9 цаг 8 минутын өмнөМонгол Улс 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ3 сар 6. 14:05С.Шаарийбуу: Миний саналыг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Ажлын хэсэг байгуулсан3 сар 6. 14:04200 ОРЧИМ БИЗНЕС ЭРХЛЭГЧ БҮСГҮЙЧҮҮДЭД ЗБДС-ИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА3 сар 6. 13:58Б.Одбаяр: Энэ онд 52 км авто зам шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ3 сар 6. 12:01Ираны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ3 сар 6. 11:59Монгол эмэгтэйчүүдийн гэрлэх дундаж нас 26.7 байна3 сар 6. 11:58Өнөөдөр “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” тохиож байна3 сар 6. 11:56Европын орнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн урсгалыг хамгаалж, Киприйн аюулгүй байдлыг хангана3 сар 6. 11:55"The MongolZ" багийн ESL Pro League Season-23 тэмцээний тоглолтууд өнөө шөнө эхэлнэ3 сар 6. 11:53АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв3 сар 5. 15:25Эрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг3 сар 5. 15:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.