Монгол Улс 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ


3-р сарын 6
14 цаг 05 минут

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр цэцэгний эрэлт хэрэгцээ хамгийн их байдаг. 

Тэгвэл хэдэн хоногийн өмнө цэцэг эрүүл мэндэд хортой, хавдар үүсгэдэг, Монголд гарал үүсэл нь тодорхойгүй цэцгийг худалдаадаг гэх мэт мэдээлэл хөвөрсөн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас мэдээлэл өгчээ. 

Энэ үеэр ГЕГ-ын ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан улсын байцаагч Д.Ганпүрэв “Амьд цэцэг, чимэглэлийн ургамлыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ тухайн экспортлогч улсаас олгосон ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шаарддаг. Зөвхөн тухайн улсын бичгээр зогсохгүй гаалийн салбар лабораторийн шинжилгээнд заавал хамруулж, шалгалтад тэнцсэн тохиолдолд импортын гэрчилгээ олгон, хилээр нэвтрүүлдэг. Импортын гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулсан баримт бичиг. Иргэд цэцэг худалдан авахдаа тухайн дэлгүүрээс гэрчилгээг нь шалгах боломжтой” гэв.

 

ГЕГ-ын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Баясгалангийн мэдээлснээр манай улс 2025 онд нийт 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолж, 4.9 сая ам.долларын гүйлгээ хийсэн. Тэгвэл энэ оны эхний хоёр сарын байдлаар 350 мянга гаруй ам.долларын үнэ бүхий нэг сая ширхэг амьд цэцэг экспортолжээ. Монголд борлуулж байгаа цэцгийн 97.5 хувийг БНХАУ-аас, 2.0 хувийг Нидерландаас, үлдсэнийг нь Эквадор, БНСУ-аас оруулж ирдэг аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов39 минут 50 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов44 минут 47 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна45 минут 36 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ46 минут 56 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ48 минут 4 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"48 минут 43 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна55 минут 11 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ55 минут 40 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"57 минут 1 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ58 минут 37 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.