С.Шаарийбуу: Миний саналыг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Ажлын хэсэг байгуулсан


3-р сарын 6
14 цаг 04 минут

С.Шаарийбуу: Би Монголын төрд анх удаа хандлаа, сайхан хүлээж авдаг юм байнаМонгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж, уучлалт гуйлгахын тулд талийгаачийн аав С.Шаарийбуу гуай 20 гаруй жилийн турш шат шатны шүүхэд хандсаар буй.

Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 20-нд болсон шүүх хурлаар Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Иймд С.Шаарийбуу дараагийн шатны шүүх буюу Холбооны шүүхэд хандсан байна. Холбооны шүүхэд хандсанаар Засгийн газар нь иргэнийхээ талаар асуудал дэвшүүлэх эрх нээгддэг тул Ерөнхий сайдад хандсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Иргэн С.Шаарийбуу "Монголын төрд анх удаа хандлаа. Сайхан хүлээж авдаг юм байна. Асуудлыг маш шуурхай шийдсэн. Би өргөдлөө бичээд орсон.

20 жил миний эсрэг Малайзын Засгийн газар өргөдлөө гаргаж явсан. Надтай давж заалдсан. Иргэн хүнтэй бүхэл бүтэн улсын хууль шүүхийн байгууллага, төр нь оролцоно гэдэг надад дааж давшгүй. Тэнд байгаа эмэгтэй өмгөөлөгч, манай Баяр гээд бид гурав 20 жил зүтгэлээ. Энэ удаа аргагүйн эрхэд би Холбооны шүүхэд давж заалдсан. Миний боломж энэ л байсан.

Иргэн нь Холбооны шүүхэд давж заалдвал Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ төлөө асуудал тавих эрх нээгддэг. Түүнээс өмнө бол Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенц, олон улсын дүрмээрээ боломжгүй байдаг.

Иймээс би санал тавьсан. Хүлээж авсанд талархаж байна. Үр дүнд нь Засгийн газраас Ажлын хэсэг байгуулахаар болсон. Үүнд хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөл болон би багтана.

Агуулга, түвшин, ач холбогдол нь өөр нөхцөлд шийдвэрлэгдэхээр болж байгаа нь хамгийн чухал" гэлээ.

 

Мэдээллийг NTV мэдээ хуудас шууд дамжуулаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов41 минут 47 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов46 минут 44 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна47 минут 33 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ48 минут 53 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ50 минут 1 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"50 минут 40 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна57 минут 8 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ57 минут 37 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"58 минут 58 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 1 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.