Ираны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ


3-р сарын 6
11 цаг 59 минут

Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны талбарт Ираны нисгэгчгүй онгоцыг эсэргүүцэх мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр уг хүсэлтийг хүлээн авч, мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныхандаа үүрэг болгосон гэнэ.

Дөрвөн жил гаруй хугацаанд үргэлжилж буй дайны турш Украин улс нисгэгчгүй онгоцны халдлагаас хамгаалах хямд бөгөөд үр дүнтэй зэвсэг техникийг хөгжүүлсэн нь өнөөдөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн гэдэг.

Ийм дрон эсэргүүцэгч зэвсгээр бусад агаарын довтолгооноос хамгаалах системийг нь солилцох саналыг Мягмар гарагт Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнуудад Зеленский тавьж байсан юм.

“Ойрх Дорнодын бүс нутагт “шахедууд”-аас хамгаалахад тодорхой дэмжлэг үзүүлэх хүсэлтийг бид АНУ-аас хүлээж авсан” гэж өчигдөр тэр сошиал хуудсаараа мэдээлжээ.

Шахед гэдэг нь Иранд зохион бүтээж, үйлдвэрлэсэн дроны брэнд нэр юм.

“Би шаардлагатай техник хэрэгслээр хангах, аюулгүй байдлыг хангаж чадах Украины мэргэжилтнүүдийг илгээх даалгавар өгсөн” гэж тэр нэмж мэдээлжээ.

Гэсэн хэдий ч өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох хүчин чармайлтад саад учруулж буйд Зеленскийг буруутгасан байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин илэрхийлсэн байна.

Нэг жил орчим хугацааны өмнө Цагаан ордонд Трамп, Зеленский нар маш ширүүн уур амьсгал дунд нүүр тулан уулзаж байсан юм.

“Зеленский санаачилгыг гартаа авч, тохиролцоонд хүрэх ёстой. Тэр саад тотгор учруулж байгаа нь санаанд багтамгүй зүйл юм. Түүний гарт хөзөр байхгүй. Одоо түүнд бүр ч цөөхөн хөзөр байгаа” гэж Politico сайтад өгсөн ярилцлагадаа Трамп хэлжээ.

Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирсэн эхний өдрөө Украины дайныг зогсоохоо амлаж байсан ч өнөөдрийг хүртэл чадахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов31 минут 2 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов35 минут 59 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна36 минут 48 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ38 минут 8 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ39 минут 16 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"39 минут 55 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна46 минут 23 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ46 минут 52 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"48 минут 13 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ49 минут 49 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.