Өнөөдөр “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” тохиож байна


3-р сарын 6
11 цаг 56 минут

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын эхлэл болсон түүхэн үйл явдал юм. Уг сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн үндэслэгчдийн нэг хэмээн үздэг билээ. Анхны дугаарыг 50 орчим хуудастай, 500 хувь хэвлэн төрийн байгууллагуудад түгээж, цөөн тоогоор иргэдэд худалдаалдаг байжээ. 

Харин 1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаар гуравдугаар сарын 6-ны өдрийг “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

 Өнөөдрийн байдлаар манай улсад 186 мэдээллийн сайт, 111 телевиз, 45 радио, 51 сонин, 41 сэтгүүл үйл ажиллагаа явуулж байна.  

Мэдээллийн эрин үед үнэн бодит мэдээллийг түгээж, нийгмийн дуу хоолой болж яваа үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтан та бүхэнд Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов6 минут 9 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов11 минут 6 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна11 минут 55 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ13 минут 15 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ14 минут 23 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"15 минут 2 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна21 минут 30 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ21 минут 59 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"23 минут 20 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ24 минут 56 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.