"The MongolZ" багийн ESL Pro League Season-23 тэмцээний тоглолтууд өнөө шөнө эхэлнэ


3-р сарын 6
11 цаг 53 минут

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өнгөрсөн шөнө дуусаж, хоёрдугаар шатанд өрсөлдөх багууд тодорлоо. 

Манай улсын "The MongolZ" багийн хувьд хоёрдугаар шатанд дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа. Тэд эхний тойрогт Бразилын "paiN Gaming" багийн эсрэг өнөө шөнийн 23:30 цагт тоглох хуваарь гарчээ. Бразилын "paiN Gaming" багийн хувьд энэ тэмцээний нэгдүгээр шатыг гурван хожил, нэг хожигдолтой дуусгасан юм.

Энэ хоёр баг өмнө нь нийт зургаан удаа учраа таарахад манай улсын баг таван удаа хожиж байлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн сард зохиогдсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шатанд учраа таарахад "The MongolZ" баг өрсөлдөгчөө хожсон.

"ESL Pro League Season 23" тэмцээн нь үндсэн гурван шаттай бөгөөд нэг болон хоёрдугаар шатанд тус бүр 16 баг тойргийн журмаар тоглоно. Хоёрдугаар шатанд гурван хожилтой найман баг Playoffs буюу шөвгийн наймд тоглох юм.

Түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155,000 ам.доллар, гуравдугаарт байрт 110,000 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов52 минут 13 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов57 минут 10 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна57 минут 59 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ59 минут 19 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 1 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 2 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 8 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 9 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 10 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 11 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.