Эрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг


3-р сарын 5
15 цаг 24 минут

Тестостерон бол хүний бодисын солилцоог зохицуулахад оролцдог, дотоод шүүрлийн эрхтнээс цусанд ялгардаг даавар бөгөөд дараах үндсэн 3 үүрэгтэй.

ТЕСТОСТЕРОНЫ ҮҮРЭГ

Тестостерон нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь байдаг боловч эрэгтэй хүний бэлгийн үндсэн даавар бөгөөд бие махбодын хэд хэдэн чухал үйл ажиллагааг хариуцдаг.

  1. Бэлгийн хөгжил болон үйл ажиллагааг зохицуулах: Тестостерон нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнүүдийн хөгжил болон эр бэлгийн эсийн боловсруулалтад чухал үүрэгтэй. Мөн эрэгтэй, эмэгтэй аль алинд нь бэлгийн дур хүслийг (либидо) зохицуулдаг.
  2. Булчин, яс болон тулгуур эрхтний эрүүл мэндийг дэмжих: Энэхүү даавар нь уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж, булчингийн масс болон хүчийг нэмэгдүүлдэг. Мөн ясны нягтралыг хадгалж, яс сийрэгжихээс сэргийлэхэд тусалдаг.
  3. Бие бялдрын шинж чанар болон биеийн бүтцийг удирдах: Өсвөр насанд тестостерон нь дуу хоолой бүдүүрэх, нүүр болон биеийн үс ургах зэрэг эрэгтэй хүний хоёрдогч шинж тэмдгүүдийг идэвхжүүлдэг. Түүнчлэн биеийн өөхний хуваарилалт болон цусны улаан эсийн үйлдвэрлэлд нөлөөлдөг

Анхаар: Гэхдээ, бүх асуудал зөвхөн тестостероны бууралттай холбоогүй байх магадлалтай учраас зохих шинжилгээг өгч, мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй.

ТЕСТОСТЕРОН БУУРАХАД ЭРЭГТЭЙ ХҮНД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

  1. Хөх  томрох, хэвлийгээрээ таргалах зэрэг эмэгтэйлэг  шинж,  зан аашны өөрчлөлт яншаа, үглээ болох зэргээр илэрнэ.
  2. Бэлгийн дур сонирхол буурна. Өглөө сэрэхэд, бэлэг эрхтэн хөвчрөх давтамж холдож, цөөрнө.
зураг
 
  1. Амархан ядарч, сульдан, ажлын бүтээмж буурна.
  2. Нойрмоглож, унтаарах хэдий ч шөнө бөх, гүйцэд сайн унтаж чадахгүй. Нойрны чанар муудна.
зураг
 
  1. Булчингийн масс буурч, ачаалал даах чадвар буурна.
  2. Сэтгэл гутралд өртөх, өөртөө итгэх итгэл буурах, анхаарал төвлөрөлт бууран оюун дүгнэлт хийх чадвар суларна
  3. Нүүрний үсний ургалтууд багасна. Сахал шингэрнэ.

Анхаар: Дээрх шинж тэмдэг тестостерон буураад чамгүй хугацаа өнгөрсний дараа ажиглагдана. Хэт мэдрэг хүмүүст эрт мэдэгдэж болно. Тестостероны их хэмжээний бууралт нь цус багадалт үүсгэж, ясны сийрэгжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Улмаар цусны улаан эсийн төлжилт болон цусны улаан эсийн эзлэхүүн буюу хүчилтөрөгч зөөвөрлөлт дагаад багасна. Энэ нь эцэстээ архаг ядралтын шалтгаан болдог.

ТЕСТОСТЕРОНЫ БУУРАЛТ

Эрчүүдэд чухал энэ дааврын бууралт 35 наснаас хойш аажим буюу жилд дунджаар 1 хувиар буурдаг. Харин энэ хурд их эсвэл бага байх эсэх нь тухай хүний амьдралын хэвшил, дадлаас шалтгаална. 45-50 наснаас хойш эр хүний тестостерон огцом буудаг.

ТЕСТОСТЕРОНЫГ ЮУ БУУРУУЛДАГ ВЭ?

Тестостероны бууралтыг түргэсгэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.

зураг
 
  1. Хөдөлгөөнгүй байх
  2. Хэт таргалалт
  3. Буруу хооллолт
  4. Чанаргүй нойр
  5. Донтолт. Дэлгэц, сошиал медиа, тоглоом зэргийн хамааралтай байх нь байгалийн нойрны хэмнэлийг алдагдуулдаг.
  6. Стресс
 

ТЕСТОСТЕРОНОО ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?

Тестостероноо нэмэгдүүлэхийн тулд тус дааврын ялгарлыг нэмэгдүүлдэг хүнс хэрэглэх, бууруулдаг шалтгаануудыг таслан зогсоож, эсрэг үйлдлийг хийх, дээр нь эм, эрүүл мэндийн нэмэлт  бүтээгдэхүүн хэрэглэж болно. 

Тестостероны ялгарлыг дэмждэг хүнс:

  1. Авокадо
  2. Самар
  3. Загасны мах
  4. Хясаа
  5. Буурцаг
  6. Саримс
  7. Хүрэн манжин

Уламжлалт  ургамал:

  1. Гоёо
  2. Хүн орхоодой
  3. Гинко билоба. Хятадаас гаралтай, 200 сая гаруй жилийн тэртээгээс үүссэн  эртний мөнх ногоон моддын нэг бөгөөд уламжлалт анагаах ухаанд навчийг нь өргөнөөр ашигладаг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, тархины цусан хангамж, ой тогтоолт, анхаарал төвлөрлийг дэмжих, чөлөөт радикалыг бууруулах үйлчилгээтэй.
  4. Мака нь Перугийн Андын нурууны 3000 гаруй метрийн өндөрт ургадаг, “Перугийн хүн орхоодой” хэмээн алдаршсан афродизак үйлчилгээтэй  ургамал юм. Энэ нь эрч хүч нэмэгдүүлэх, бэлгийн үйл ажиллагааг сайжруулах, тестостероны нийлэгжилтийг нэмэгдүүлэн дааврын тэнцвэрт байдлыг ханган, түрүү булчирхайн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг супер бэлдмэлд тооцогддог. Шар, улаан, хар гэсэн төрлүүдтэй бөгөөд эрч хүч, эр бэлгийн эсийн чанарыг сайжруулахад өргөн хэрэглэдэг. 

Анхаар: Дээрх хүнсийг түлхүү хэрэглэх нь тестостероны нэмэгдэлтэд эерэг нөлөөтэй ч үр нөлөө нь тухайн хүнсний гарал үүсэл буюу хаана, хэрхэн тарьж, ургуулсан болон түүнд агуулагдаж буй бодисын найрлага, хэмжээнээс хамаарна.

зураг
 

ТЕСТОСТЕРОН НЭМЭГДҮҮЛЭХ эрүүл мэндийн НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХДОО ЮУ АНХААРАХ ВЭ?

Хүнсний бүтээгдэхүүнээс тестостероныг нэмэгдүүлэх хангалттай дэмжлэг авч чадахгүй байж болно. Тиймээс, уг дааврын тэнцвэрт байдлыг хангахын тулд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ, тестостероны түвшингээ эхлээд шинжилгээгээр тодорхойлуулах нь ямар орц, найрлагатай бүтээгдэхүүн сонгоход тусална. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг жоргүй олгодог бөгөөд тэдгээрээс сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

  1. Найрлагын зохистой харьцаа: Жишээ нь фитнессээр хичээллэдэг хүмүүс уураг, судас тэлэгч гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь бий. Тэр бүгдэд биологийн идэвхт бодисууд зохих хэмжээгээр орсон байж болно. Тэдгээрийг зэрэг хэрэглэж буй тохиолдолд найрлага болон тунгийн давхардал, илүүдэл үүсэж болохыг тооцоолоорой. 
  2. Тунгийн зохистой харьцаа: Танд хэрэгтэй бодис эмчийн зөвлөсөн хэмжээгээр хангалттай эсэх. Эр хүний  нөхөн үржихүйн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй цайр, селен, витамин С, судасны ханыг бэхжүүлэх үүрэгтэй микро элементүүдийн зохистой харьцаа хэтрээгүй байх нь чухал.
  3. Найдвартай, баталгаатай байдал: Идэвхтэй маркетинг явуулж байгаа, хэн, ямар байгууллага борлуулж буй нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг бус шинжилгээний дараах эмчийн тайлбар, зөвлөгөөг дагаж, найдвартай, баталгаатайг нь сонгоорой. Олон мэдээллийн дунд бид төөрөгдөлд орж байгаа. Тиймээс, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Нэмээд, бэлдмэлүүдийг хэр цэвэр найрлагаар нь хийсэн болохыг судлаарай.
  4. Гаж нөлөө: Орц найрлагатай хамааралтайгаар үүсэх гаж нөлөөг судалж, магадлан нягтлаарай.
  5. Танигдаж, зөвшөөрөгдсөн брэнд: Үйлдвэрлэгчийн нэр хүнд, танигдсан байдал бүтээгдэхүүний чанартай холбоотой байх нь элбэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв1 цаг 37 минутын өмнөЭрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг1 цаг 38 минутын өмнөХувь хүний дансаар орсон орлого бүрд татвар ногдуулах хууль тогтоомж байхгүй1 цаг 39 минутын өмнөМонгол үндэсний бөхөд дуртай унгар бүсгүй1 цаг 42 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний угаарын улмаас хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ1 цаг 44 минутын өмнөАвстрали улс G7-ийн ашигт малтмалын эвсэлд нэгдлээ1 цаг 45 минутын өмнөУламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах асуудлыг судалж байна1 цаг 47 минутын өмнөМонгол маркийн музейн 100 жилийн түүхтэй танилцав1 цаг 48 минутын өмнөНЭМҮТ: Монголд 15-49 насны эрэгтэйчүүдийн 57% нь илүүдэл жин, таргалалттай байна1 цаг 50 минутын өмнөМонголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?3 сар 4. 12:19Яамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна3 сар 4. 12:17Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд3 сар 4. 12:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.