Татварын Ерөнхий газраас дараах залруулгыг гаргажээ.
Тус залруулгад:
Сүүлийн үед "Татварын алба хувь хүний дансаар орсон орлого бүрээс татвар авна" гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгж байна. Хувь хүний дансаар орсон орлого бүрд татвар ногдуулах хууль тогтоомж байхгүй.
Татвар төлөгчийн Татварын албанд ирүүлсэн тайлан нь алдаатай тохиолдолд татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тайланг зөв болгох зорилгоор татвар төлөгчид буцаан залруулах арга хэмжээг авдаг.
Иймд татвар төлөгч таныг татварын хууль тогтоомжтой холбоотой мэдээллийг Татварын албаны албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөж байна гэв.

Сэтгэгдэл бичих