Сайжруулсан шахмал түлшний угаарын улмаас хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ


3-р сарын 5
15 цаг 18 минут

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл жигдэрсэн ч түлшийг ирэх намар худалдаанд  гаргана

Угаарын хийн хордлогын улмаас амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хохиролд "Тавантолгой түлш" ХХК-аас нөхөн төлбөр олгуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар АН-аас мэдээллээ. 

Хуульч Н.Ариунболд “2019 онд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Түүнээс хойш сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон маш олон тохиолдол гарсан. Утааны сонсголын үеэр шахмал түлшний улмаас 800 орчим хүн нас барсан гэдэг мэдээлэл цацагдаж байсныг та бүхэн санаж байгаа байх.

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшний угаарын хийд хордож бага насны хүүхэд нас барсан, ээж нь хамт угаартаад хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан хүмүүс хуульчдад хандсанаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргаан 5-6 жил үргэлжилсээр 2026 оны нэгдүгээр сард Иргэний хэргийн давж заалдах шүүхээс тухайн иргэний хохиролд 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлээд байна.

Үйлдвэрлэгчийн хувиар “Тавантолгой түлш” компаниас тухайн үед шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарна гэдэг сурталчилгаа явуулж байсан. Үүнээс болж иргэд энгийн зууханд шахмал түлш шатааснаас угаартаж хохирсон.

Шүүхээс “Тавантолгой түлш” компанийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай, Стандартын тухай хууль тогтоомжийг мөрдөөгүй гэж үзсэн.

Өнөөдрийг хүртэл 100 орчим мянган өрх стандартын шаардлага хангаагүй зуух, эрсдэлтэй нөхцөлд байна. Тиймээс ийм нөхцөлд байгаа иргэд хуульч, өмгөөлөгчид хандаж хуулийн зөвлөгөө аваасай гэдэг үүднээс энэ талаар мэдээлж байгаа юм” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв1 цаг 31 минутын өмнөЭрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг1 цаг 32 минутын өмнөХувь хүний дансаар орсон орлого бүрд татвар ногдуулах хууль тогтоомж байхгүй1 цаг 33 минутын өмнөМонгол үндэсний бөхөд дуртай унгар бүсгүй1 цаг 36 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний угаарын улмаас хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ1 цаг 38 минутын өмнөАвстрали улс G7-ийн ашигт малтмалын эвсэлд нэгдлээ1 цаг 40 минутын өмнөУламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах асуудлыг судалж байна1 цаг 41 минутын өмнөМонгол маркийн музейн 100 жилийн түүхтэй танилцав1 цаг 42 минутын өмнөНЭМҮТ: Монголд 15-49 насны эрэгтэйчүүдийн 57% нь илүүдэл жин, таргалалттай байна1 цаг 44 минутын өмнөМонголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?3 сар 4. 12:19Яамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна3 сар 4. 12:17Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд3 сар 4. 12:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.