Австрали улс G7-ийн ашигт малтмалын эвсэлд нэгдлээ


3-р сарын 5
15 цаг 16 минут

Австрали, Канад улсууд нэн чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах хэд хэдэн шинэ хэлэлцээрт өчигдөр буюу лхагва гарагт гарын үсэг зурсан бол Австрали улс "Долоогийн бүлэг"-ийн (G7) ашигт малтмалын асуудлаарх эвсэлд албан ёсоор нэгдэж байгааг Канадын Ерөнхий сайд Марк Карни мэдэгдэв.

 

Хагас дамжуулагчийн болон батлан хамгаалахын үйлдвэрлэлд нэн шаардлагатай ашигт малтмалын олборлолт, боловсруулалтаар тэргүүлж буй Хятад улсаас хамааралт байдлаа багасгахыг Барууны орнууд хичээж байна.

 

"Өнөөдөр бид хэд хэдэн хэлэлцээрт, тэдгээрийн дотор Австрали улс дэлхий дээрх хамгийн найдвартай том нэгдэл болох G7-гийн ашигт малтмалын эвсэлд нэгдэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа" гэж Марк Карни Австралид хийсэн гурван өдрийн айлчлалынхаа сүүлчийн өдөр тус улсын парламентад үг хэлэхдээ мэдэгджээ.

 

Австрали, Канад улсуудад дэлхийн лити, уран нөөцийн гуравны нэгийг олборлодог бол төмрийн хүдрийн 40 гаруй хувийг нийлүүлдэг байна. 

 

Канадын Ерөнхий сайд Марк Карни Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Япон, Энэтхэг улсуудад айлчилсан бөгөөд түүний Австралид хийж буй айлчлал нь "дунд хэмжээний гүрнүүд" хэмээгддэг хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэж байгаа ажээ.

 

Талууд ашигт малтмалаас гадна батлан хамгаалах, далайн аюулгүй байдал, худалдаа, хиймэл оюуны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байгааг Карнигийн ажлын алба дурдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв1 цаг 35 минутын өмнөЭрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг1 цаг 36 минутын өмнөХувь хүний дансаар орсон орлого бүрд татвар ногдуулах хууль тогтоомж байхгүй1 цаг 37 минутын өмнөМонгол үндэсний бөхөд дуртай унгар бүсгүй1 цаг 40 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний угаарын улмаас хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ1 цаг 42 минутын өмнөАвстрали улс G7-ийн ашигт малтмалын эвсэлд нэгдлээ1 цаг 43 минутын өмнөУламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах асуудлыг судалж байна1 цаг 45 минутын өмнөМонгол маркийн музейн 100 жилийн түүхтэй танилцав1 цаг 45 минутын өмнөНЭМҮТ: Монголд 15-49 насны эрэгтэйчүүдийн 57% нь илүүдэл жин, таргалалттай байна1 цаг 48 минутын өмнөМонголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?3 сар 4. 12:19Яамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна3 сар 4. 12:17Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд3 сар 4. 12:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.