Боловсролын сайдын тушаалаар байгуулсан “Уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролд нэвтрүүлэх асуудлыг судлан эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулах” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан хөгжүүлэх, улмаар иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас уламжлалт анагаах ухааны суурь ойлголт, мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттай тусгах боломжийг судалж, холбогдох санал боловсруулах зорилгоор тус ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн эхний хуралдаанаар уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд ямар хэлбэрээр нэвтрүүлж, хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцсэнийг Боловсролын яам мэдээлэв.

Сэтгэгдэл бичих