Монгол маркийн музейн 100 жилийн түүхтэй танилцав


3-р сарын 5
15 цаг 14 минут

Жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” орон даяар үргэлжилж байна.

 

Энэ хүрээнд Монгол маркийн музейд марк сонирхогчид, хүүхэд, залуучууд монголын маркны түүхтэй танилцаж байна. Тухайлбал, энэ өдөр Ерөнхий боловсролын Спортын төв сургууль, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн багш, сурагчид тус музейд зочлов.

 

Төв шууданд байрладаг Монгол маркийн музей анх 2014 онд нээгдсэн. Энэ музейд хүрэлцэн ирснээр монгол маркийн 100 жилийн түүхтэй танилцах боломжтой. Тухайлбал, 1924 онд гүйлгээнд гарсан “Элдэв-Очир” Монголын шуудангийн анхны маркийг үзэж сонирхох боломжтой. “Элдэв-Очир” нэртэй Монголын шуудангийн энэхүү анхны маркийг 2024 онд “ЮНЕСКО”-гийн соёлын өвд бүртгүүлсэн нь дэлхийн хэмжээнд шуудангийн маркийг “ЮНЕСКО”-д бүртгүүлсэн анхны тохиолдол болсон юм. 

 

Монгол Улсын болон дэлхийн түүх соёлыг харуулсан 1200 гаруй сэдвийн 4500 гаруй марк, 200 гаруй анхны өдрийн дугтуйг тус музейд дэлгэн харуулдаг. Тухайлбал, музейд дэлхийн хамгийн том марк, гурвалжин хэлбэртэй марк, өндөр технологийн алт мөнгөн марк, фольга, торгон маркууд, үнэлэх боломжгүй “Үнэт” бүтээлүүд, дэлхийн болон олон улсын маркийн үзэсгэлэн, уралдаанд амжилттай оролцож авсан шагналуудыг дэлгэжээ.  

 

Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх “Музейн нээлттэй өдрүүд”-ээр маркийн музейг сонирхон үзсэнээр өөрийн улсын шуудангийн маркийн нэр төрөл, хийц загвар Монголын эзэнт гүрний үеэс өнөөг хүртэлх түүх соёл, байгаль, амьтан ургамал, урлаг спорт, хөгжил дэвшилтэй танилцахын зэрэгцээ дэлхийн болон бусад улс орны түүх соёлтой нэгэн адил танилцах боломжтой.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв1 цаг 36 минутын өмнөЭрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг1 цаг 37 минутын өмнөХувь хүний дансаар орсон орлого бүрд татвар ногдуулах хууль тогтоомж байхгүй1 цаг 39 минутын өмнөМонгол үндэсний бөхөд дуртай унгар бүсгүй1 цаг 42 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний угаарын улмаас хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ1 цаг 43 минутын өмнөАвстрали улс G7-ийн ашигт малтмалын эвсэлд нэгдлээ1 цаг 45 минутын өмнөУламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах асуудлыг судалж байна1 цаг 46 минутын өмнөМонгол маркийн музейн 100 жилийн түүхтэй танилцав1 цаг 47 минутын өмнөНЭМҮТ: Монголд 15-49 насны эрэгтэйчүүдийн 57% нь илүүдэл жин, таргалалттай байна1 цаг 49 минутын өмнөМонголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?3 сар 4. 12:19Яамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна3 сар 4. 12:17Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд3 сар 4. 12:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.