НЭМҮТ: Монголд 15-49 насны эрэгтэйчүүдийн 57% нь илүүдэл жин, таргалалттай байна


3-р сарын 5
15 цаг 12 минут

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш. Нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна. Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байгааг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс онцолжээ. 

Монгол улсад:

  • 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай
  • Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53% нь илүүдэл жин, таргалалттай
  • ЕБС-ийн сурагчдын 23.7% нь илүүдэл жин, таргалалттай байна. (ХТҮС VI)

Таргалалт нь зүрх судасны өвчин,чихрийн шижин хэв шинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог байна. 

Хүн амын хоол тэжээлийн байдал 

ХҮҮХЭД

Тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4% өсөлт хоцролттой, 1.5% тураалтай, 11.3% илүүдэл жинтэй байна.

зураг
 

ЭРЭГТЭЙЧҮҮД
Монгол улсын 15-49 насны эрэгтэйчүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт 57.4% болж 2017 оны түвшнээс 9.4 пунктээр нэмэгдсэн байна. Нийт 15-49 насны эрэгтэйчүүдийн 17.0% таргалалттай, 20-29 насны залуучуудын дунд таргалалтын тархалт 2017 оны түвшнээс өссөн байв.

зураг
 

ТӨРӨХ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД 

Нийт эхчүүдийн талаас илүү хувь (53.0%) илүүдэл жин ба таргалалттай, 18.0% тарган байна. Илүүдэл жин ба таргалалтын тархалт 40-49 насны эхчүүд, гэрлэсэн эмэгтэйчүүдийн дунд харьцангуй их, харин эдийн засгийн бус, орон нутгийн байршил, үндэс угсаа зэрэг бусад сонгосон үзүүлэлтээр ялгаатай бус жигд өндөр байв.

зураг
 

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хоол тэжээлийн цочмог дуталтай буюу туранхай эмэгтэйчүүд харьцангуй бага буюу 1.5% байна. Төвийн бүсийн жирэмсэн эмэгтэйчүүд, гэрлээгүй эмэгтэйчүүдэд (2.6% ба 3.0%) цочмог дутлын тархалт харьцангуй илүү байв.

зураг
 

ЕБС-ИЙН 6-18 НАСНЫ ХҮҮХЭД
ЕБС-ийн суралцагчдын 2.6% өсөлт хоцролттой, 2.3% туранхай буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй, 19.6% илүүдэл жинтэй, харин 6.2% тарган байна. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн суралцагчдын 23.7% нь илүүдэл жин ба таргалалттай байгаа нь 2017 онд хийгдсэн «Хүн амын хоол тэжээлийн байдал» үндэсний Ѵ судалгааны дүн (22.2%)-гээс өссөн байна. 

зураг
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв1 цаг 39 минутын өмнөЭрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг1 цаг 39 минутын өмнөХувь хүний дансаар орсон орлого бүрд татвар ногдуулах хууль тогтоомж байхгүй1 цаг 41 минутын өмнөМонгол үндэсний бөхөд дуртай унгар бүсгүй1 цаг 44 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний угаарын улмаас хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ1 цаг 45 минутын өмнөАвстрали улс G7-ийн ашигт малтмалын эвсэлд нэгдлээ1 цаг 47 минутын өмнөУламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах асуудлыг судалж байна1 цаг 48 минутын өмнөМонгол маркийн музейн 100 жилийн түүхтэй танилцав1 цаг 49 минутын өмнөНЭМҮТ: Монголд 15-49 насны эрэгтэйчүүдийн 57% нь илүүдэл жин, таргалалттай байна1 цаг 51 минутын өмнөМонголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?3 сар 4. 12:19Яамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна3 сар 4. 12:17Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд3 сар 4. 12:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.