"Зорилтот өрхүүдэд дэмжлэг үзүүлснээр асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо буурах боломжтой"


3-р сарын 4
12 цаг 15 минут

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо  Олон Улсын СОС байгууллагын хүүхдийн асрамжийн төв болон "Өнөр бүл" хүүхдийн төвд ажиллажээ.

Тус яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байна. Хуулийн шинэчлэлд асрамжийн төвийн хүүхдүүд насанд хүрч төвөөс гарах үед бие даан амьдрахад нь хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар тусгахаар нөхцөл байдлыг тодруулсан байна.

СОС Хүүхдийн асрамжийн төв нь гэр бүлийг дэмжих хөтөлбөр, гэр бүлтэй дүйцэхүйц орчинд хүүхдийн асрамжийн үйлчилгээ үзүүлэх, залуусын бие даан амьдрах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хүүхдийг асарч, насанд хүрэх үед тодорхой нэг мэргэжлийг эзэмшүүлэх, түрээсийн байранд амьдрах, гэр оронтой болоход нь дэмжлэг үзүүлдэг байна. 

Өнөр бүл хүүхдийн төв нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн 2-18 хүртэл насны хүүхдийг хүлээн авч асрамжийн үйлчилгээ үзүүлдэг. 

Дүүрэг орон нутгийн удирдлагууд зорилтот өрхөд дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлбэл асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо буурах боломжтой, гэр бүлийг дэмжихэд онцгой анхаарч, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг дурдсан.  

Мөн тус төвийн хүүхдүүдэд урт хугацааны сэтгэл заслын үйлчилгээ нэн тулгамдаж байгаа тул сэтгэл засалчийн орон тоо бий болгох хүсэлтээ дэд сайдад уламжиллаа.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?1 цаг 28 минутын өмнөЯамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна1 цаг 30 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд1 цаг 31 минутын өмнө"Зорилтот өрхүүдэд дэмжлэг үзүүлснээр асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо буурах боломжтой"1 цаг 32 минутын өмнөХаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж1 цаг 33 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь1 цаг 33 минутын өмнөПанч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ1 цаг 34 минутын өмнөИраны цөмийн нууц байгууламжид цохилт өгчээ1 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгчийн парламентыг “атгах” төсөл1 цаг 35 минутын өмнө"Энэ онд 780 тэрбум төгрөгийн төсөвтэй Туулын хурдны зам төслийн талбайд 70 инженер ажиллаж байна" гэлээ1 цаг 36 минутын өмнөМонголын циркчид Мөнгөн цом хүртжээ3 сар 3. 14:52Жин хасах эмүүд зүрхний шигдээс болсны дараах аюулаас сэргийлж магадгүй3 сар 3. 14:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.