Хаврын шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор нийслэл хотод халиа, тошин үүссэн байршлуудад дөрвөн ээлжийн зохион байгуулалтаар, нийт 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр айл өрхийн гэр, хашаа байшин усанд автах, авто болон явган зам, талбайд ус халихаас сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч, өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхэд багачуудыг ус, мөсний ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, мөн холбогдох байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллахыг Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас анхаарууллаа.
Шар усны үер нь хаврын улиралд цас, мөс хайлж, их хэмжээний ус урсан гол мөрөн, нуур цөөрмийн усны түвшин огцом нэмэгдэж, үерлэдэг байгалийн гамшигт үзэгдэл юм.



Сэтгэгдэл бичих