"Энэ онд 780 тэрбум төгрөгийн төсөвтэй Туулын хурдны зам төслийн талбайд 70 инженер ажиллаж байна" гэлээ


3-р сарын 4
12 цаг 11 минут

Туулын хурдны зам төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болоод буй. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 70 инженер, техникийн ажилтан 56 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байгаа аж.

Барилгын материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезын хэмжилт бүрэн дууссан бол инженер-геологийн судалгааны хүрээнд нийт 40 цооног өрөмджээ. Харин судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн байна.

Авто замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагуудаар батлуулж, авто зам, гүүр, хоолой болон үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд гүүр, хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Туулын хурдны зам төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц барина. Нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий уг хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Тус замын бүтээн байгуулалтын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?1 цаг 26 минутын өмнөЯамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна1 цаг 28 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд1 цаг 29 минутын өмнө"Зорилтот өрхүүдэд дэмжлэг үзүүлснээр асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо буурах боломжтой"1 цаг 30 минутын өмнөХаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж1 цаг 31 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь1 цаг 31 минутын өмнөПанч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ1 цаг 32 минутын өмнөИраны цөмийн нууц байгууламжид цохилт өгчээ1 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгчийн парламентыг “атгах” төсөл1 цаг 33 минутын өмнө"Энэ онд 780 тэрбум төгрөгийн төсөвтэй Туулын хурдны зам төслийн талбайд 70 инженер ажиллаж байна" гэлээ1 цаг 34 минутын өмнөМонголын циркчид Мөнгөн цом хүртжээ3 сар 3. 14:52Жин хасах эмүүд зүрхний шигдээс болсны дараах аюулаас сэргийлж магадгүй3 сар 3. 14:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.