Оросын “сүүдрийн флот”-ын газрын тос тээвэрлэгч хөлгийг Бельгийн тусгай хүчнийхэн олзолжээ


3-р сарын 2
12 цаг 38 минут

Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд Оросын эрх баригчдын ашигладаг “сүүдрийн флот” гэгчийн нэг хэсэг байж болзошгүй газрын тос тээвэрлэгч хөлгийг олзлон авснаа Бельгийн эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.

Тусгай хүчнийхэн Бямба гарагийн орой Умард тэнгисийн усанд Францын нисдэг тэрэгний тусламжтайгаар уг ажиллагааг явуулсныг Бельгийн батлан хамгаалахын сайд Тео Франкен хэлсэн байна.

Гвиней улсын хуурамч далбаан дор ажилладаг “Ethera” нэртэй уг хөлөг Оросын боомт руу буцах замдаа Бельгийн хяналтад байдаг тэнгисийн усанд саатуулагджээ.

Бельгийн прокурорын газар хөлгийн ахмад болох ОХУ-ын иргэнээс байцаалт авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдээлсэн байна.

Хөлөг онгоцыг тус улсын Зеебрюгге боомтод хүргэсний дараа албан ёсоор хураах гэнэ.

Энэ оны эхнээс Европын орнууд Балтийн тэнгис болон Умард тэнгист сүүдрийн флотын хөлгүүдийг мөрдөх үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм.

Даатгалгүй, эсвэл маш бага дүнгээр даатгуулсан, ихэвчлэн эвдрэл гэмтэлтэй хуучин хөлгүүд Панам, Гамби, Барбадос, Коморын арлууд зэрэг улсуудын далбаан дор Оросын түүхий газрын тосыг Хятад, Энэтхэг зэрэг орнуудад тээвэрлэн хүргэх ажлыг гүйцэтгэдэг.

Хүлээн авсан орнууд нь уг газрын тосыг боловсруулж, дараа нь өөрийн болон олон улсын зах зээлд гаргадаг юм.

Оросын эрх баригчид Өрнөдийн орнуудын энэ үйлдлийг “далайн дээрэм” хэмээн буруутгадаг.

Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Москвагийн хөвөгч хэтэвчний эсрэг хүчтэй арга хэмжээ авсан” Бельгийн эрх баригчдыг магтаж, дэмжиж оролцсон Франц улсад талархал илэрхийлжээ.

Бельгийн ерөнхий сайд Барт де Вевер “өнгөрсөн шөнийн ажиллагаа”-г амжилттай явуулсан тусгай хүчнийхэндээ баяр хүргэсэн байна.

Францын эрх баригчдын тооцоолсноор Оросын сүүдрийн флот 1,000-1,200 орчим хөлгөөс бүрддэг гэнэ. Эдгээрийн талаас илүү нь одоо Өрнөдийн хориг арга хэмжээгээр шийтгүүлээд байгаа ба

үлдсэн нь жинхэнэ гарал үүслээ нууцалж, халхавч компаниудын нэр дээр үйл ажиллагаа явуулдаг байна.

“Ethera” хөлгийг олзлон авсан нь Оросын сүүдрийн флотын хувьд ноцтой хохирол болсныг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгджээ.

“Өнгөрсөн шөнө Умард тэнгист манай тэнгисийн цэргийн нисдэг тэрэгнүүд Бельгийн тусгай хүчний явуулсан хориотой газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулах ажиллагаанд хувь нэмрээ орууллаа” гэж тэр сошиал хуудсандаа бичээд хөлгийн тавцан дээр цэргүүд бууж байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Ипотекийн зээлээр байр авсан гэр бүл салах юм бол түрээс рүү шилжүүлнэ"1 цаг 42 минутын өмнөОросын “сүүдрийн флот”-ын газрын тос тээвэрлэгч хөлгийг Бельгийн тусгай хүчнийхэн олзолжээ1 цаг 44 минутын өмнөАТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихээ илэрхийллээ1 цаг 45 минутын өмнөЭнэ долоо хоногийг дуустал үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдын ЦАГИЙН ХУВААРЬ1 цаг 46 минутын өмнөИраныг түр хугацаанд хэн удирдах вэ?1 цаг 47 минутын өмнөМҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшиж буй улс төрчид1 цаг 49 минутын өмнөИх Британи улс АНУ-ын явуулж буй Ираны эсрэг байлдааны ажиллагаанд цэргийн баазуудаа ашиглуулахаар болов1 цаг 50 минутын өмнөӨнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цасаар шуурч хүйтний эрч чангарна1 цаг 52 минутын өмнөХүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28 сая төгрөгийн торгууль оногдуулжээ1 цаг 52 минутын өмнөБанкны нягтлан бодогч хэрэглээний зээлээ төлөхийн тулд 200,000 ам.доллар хулгайлж, хувьдаа ашигласан байна1 цаг 54 минутын өмнөЗургаан давхар байрны дээврээс үсрэх гэж байсан 13 настай охиныг аварчээ2 сар 27. 14:41Английн нийслэл Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахаар болжээ2 сар 27. 14:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.