Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа


2-р сарын 27
14 цаг 38 минут

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/128 тоот тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ, улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээлэл, ойн дагалт баялгийн нөөц, түүний ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Тус зөвлөлийн 2026 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа.

Аливаа улс орны буюу тухайн газар нутгийн ойрхог чанарыг тогтоохдоо ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээгээр тооцож үнэлдэг бөгөөд Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 13,6 сая.га байна.


Эх сурвалж: Ойн газар

Энэ мэдээ танд ямар санагдав?

Хөөрхөн
0
Ха ха ха
0
Буруу
0
Харин ээ
0
Харамсалтай
0
Гайхмаар
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.