2026 онд дэлхий даяар мэндлэх нийт хүүхдийн 85 хувь нь ердөө Ази болон Африк тивд төрөхөөр байна.
Хүн хаана төрөхөөс шалтгаалж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон ирээдүйн эдийн засгийн боломж бололцоо нь тодорхойлогддог. НҮБ-ын хүн амын төсөөлөлд үндэслэн дэлхий даяарх нийт төрөлт тивүүдэд хэрхэн хуваарилагдаж байгааг энэхүү зурагт харуулж байна.

Дэлхийн нийт төрөлтийн бараг тэн хагас нь Ази тивд ногдож байна
2026 онд Ази тивд ойролцоогоор 64.9 сая хүүхэд мэндлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт төрөлтийн 49 хувийг эзэлж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад төрөлтийн түвшин буурч байгаа хэдий ч Ази тивийн хүн амын асар их тоо нь түүнийг хүн ам зүйн төв хэвээр үлдээж байна.
Ялангуяа Өмнөд болон Зүүн өмнөд Азийн орнууд төрөлтийн тоонд голлох нөлөө үзүүлсээр байна. Үүний үр дүнд 2026 онд төрөх хоёр хүүхэд тутмын нэг нь Азид мэндэлнэ.
Африк тив дэлхийн нийт төрөлтийн гуравны нэгээс илүүг бүрдүүлж байна
Африк тив 2026 онд 47.6 сая төрөлт бүртгэхээр тооцоологдож байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт төрөлтийн 35.9%-ийг эзэлнэ. Энэ үзүүлэлт нь тус тивийн төрөлтийн өндөр түвшин болон хүн амын залуу насны бүтэцтэй холбоотой.
Африкийн олон улс хүн ам зүйн шилжилтийн эхний шатандаа явж, төрөлтийн түвшин хараахан мэдэгдэхүйц буураагүй байна. Хүн амын өсөлт эрчимжихийн хэрээр Африкийн дэлхийн нийт төрөлтөнд эзлэх хувь тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд энэ зууны сүүл үеэр цаашид өсөх төлөвтэй.
Дэлхийн бусад бүс нутгийн багахан хувь
Дэлхийн бусад тивүүд нийт төрөлтийн харьцангуй бага хувийг эзэлж байна.
- Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд: 9.3 сая төрөлт (7%)
- Европ: 4.6 сая төрөлт (3.5% орчим)
- Хойд Америк: 3% (шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын өсөлт байгаа ч төрөлтийн түвшин бага)
- Далайн орнууд: 0.5%
Эх сурвалж: visualcapitalist.com

Сэтгэгдэл бичих