800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА


10-р сарын 14
13 цаг 29 минут

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад төвүүдэд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.  

Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн эх үүсвэрээс санхүүжүүлж буй энэхүү төсөл нь 3 хэсэгтэй. Нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд Баянхошуу,  Шархад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн орон сууц бүхий эко хотхон хорооллыг барьж байгуулах ба хоёрдугаар ээлжинд нь “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г байгуулах юм. Тодруулбал, 4200 өрхийн ногоон орон сууцийг дэд төвүүдэд барьж байгуулахаар төлөвлөсөн. Гуравдугаарт, ногоон барилга, эко хорооллын норм, стандартыг тодорхойлох, салбарын чадавхийг бэхжүүлэх зэрэг зорилготой. 

Энэхүү төслийн танилцуулгыг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын Орон сууцны дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүдэд танилцууллаа.

Баянхошуу дэд төвийн13 блок 462 өрхийн орон сууцны барилга угсралтын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ сард Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулж байгааг дурдлаа. Шархад дэд төвийн 10 блок 338 өрхийн орон сууцны барилга угсралтын ажил 60 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ сард мөн Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулах гэнэ.  

            Төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийг одоо баригдаж буй 800 айлын орон сууцаар Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд 33.8 орчим га талбарыг чөлөөлж 4200 айлын орон сууцны төслийг 2025-2030 онд хэрэгжүүлнэ.  Энэхүү талбарын дундаж нягтрал 370 хүн/га байх ба 5-16 давхар ногоон орон сууц барихаар төлөвлөж байгааг НИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.