"Төрд хагарлын хар мөр үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй"


6-р сарын 2
12 цаг 57 минут

"Төрд хагарлын хар мөр үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй"

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.06.02/ мэдээлэл хийж байна.


Тэрбээр" Үндэсний эвсэл хуралдаж, олон нийтийн шаардлагыг зөв гэж хүлээж авсан. Түүнийг ажлаа өгч, орлогоо нотлохыг дэмжиж байна. Гагцхүү ажлаа өгөхдөө төрд хагарлын хар мөр үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн ажилд хоноцын сэтгэлээр бүү ханд. Миний хувьд дараагийн Ерөнхий сайд болох гэж Төрийн ордноор гүйгээд байсан зүйл байхгүй. Би өчигдөр л орон нутгаас ирсэн.

Хувь хүнийхээ хувьд нууц санал хураалт явуулахыг дэмжихгүй. Ямар ч тохиолдолд ямар санал өгснөө нээлттэй хэлнэ.

Миний хувьд дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэгт онцгой анхаарч байна. Гэтэл та нар Л.Оюун-Эрдэнэтэйгээ л зууралдаад байх юм. Хэрэв Үндэсний эвслийн гишүүдэд Засагт орох санал ирвэл Ерөнхий сайд хэн болох вэ гэдгээс шалтгаалж шийдвэрээ гаргана. Үнэхээр орлогоо нотолж чадахгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хүртэл хөндөгдөнө" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.