Microsoft: Захирлын үгийг тасалсан ажилтан халагдав


5-р сарын 23
17 цаг 02 минут

"Microsoft"-ын гүйцэтгэх захирал Сатяа Наделлагийн үгийг тасалсан ажилтан ажлаасаа халагджээ. Тодруулбал, технологийн аварга компанийн жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэлтийн бага хурал Даваа гаригт болох үеэр гүйцэтгэх захирал Сатяа Наделла Израилийн армид технологи нийлүүлэх тухай ярьсан. Энэ үеэр програм хангамжийн инженер Жо Лопез түүний яриаг таслан, хашгирчээ. Түүнийг тэр даруй танхимаас хөөж гаргасан бөгөөд сүүлд нь хамтран ажиллагсаддаа цахим шуудангаар тайлбар илгээсэн байв. Тэрбээр "Microsoft"-ын "Azure" үүлэн технологийн платформыг Газын зурваст ашиглахыг эсэргүүцэж байгаа аж.

Гэхдээ Жо Лопез бол арга хэмжээний үеэр үймээн дэгдээсэн цор ганц хүн биш. Үүнээс хойш удирдах ажилтнуудын яриа дор хаяж гурван ч удаа тасалджээ. Нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрч магадгүй байсан тул компани шууд дамжуулалтынхаа дууг хаах хүртэл арга хэмжээ авсан байна. Мөн "Seattle Convention Center"-ийн гадаа Израилийн армид технологи нийлүүлэхийг эсэргүүцсэн хүмүүс цуглажээ.

"Microsoft" өмнө нь ч бас эсэргүүцэл илэрхийлсэн ажилтнуудыг халж байсан түүхтэй. Тухайлбал, өнгөрсөн сард болсон 50 жилийн ойн арга хэмжээний үеэр ийм зүйл тохиолджээ.

Тус компани өнгөрсөн долоо хоногт Израилийн армийг хиймэл оюун ухааны үйлчилгээгээр хангасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Газын зурваст хиймэл оюун ухааны технологи болон "Azure" платформоос болж аливаа хохирол учирсан гэх нотлох баримт гараагүй гэжээ. Мөн компанийн дотоод цахим шууданд "Палестин", "Газа" зэрэг үгийг дурдах боломжгүй, хаалттай байдаг болжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.