Цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулна


5-р сарын 23
16 цаг 23 минут

Цаг уурын салбарын хамтын ажиллагааны 11 дүгээр протоколын албан ёсны уулзалт БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 20-нд  болов. 

Уулзалтын үеэр хоёр тал 2023-2025 оны хамтын ажиллагааг хамарсан 10 дугаар протоколын хэрэгжилт, үр дүнг дүгнэж, шинээр 2025-2027 онд хэрэгжүүлэх 11 дүгээр протоколын хүрээнд хийх үйл ажиллагааны чиглэл, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг тодорхойлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд шар шороон шуурганы мониторинг, ADAM3 загварын шинэчлэл, хөгжүүлэлт, цаг агаарын урт хугацааны прогнозын нарийвчлал, чанарыг нэмэгдүүлэх, цаг уурын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлагажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг гол чиглэлийг онцлон хэрэгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, ган гачиг, усны хомсдол зэрэг сөрөг нөлөөллүүд эрчимжиж буй энэ цаг үед дээрх чиглэлүүд нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой юм. 

Мөн энэ удаагийн протоколд цаг агаарт зориудаар нөлөөлөх технологи, түүний үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох шинэ зорилт тусгажээ. Үүний хүрээнд Солонгосын цаг уурын газартай хамтран цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэхүү загварыг ашигласнаар цаг агаарт зориудаар нөлөөлсний дүнд хур тунадас хэрхэн нэмэгдэж буйг нарийн тооцох, үнэлэх боломж бүрдэх юм. 

Энэхүү уулзалтад Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгаар ахлуулсан төлөөлөгчид, БНСУ-ын Цаг уурын газрын дарга доктор Чанг Ён Донг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 6. 17:53Монгол Улс 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ3 сар 6. 14:05С.Шаарийбуу: Миний саналыг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Ажлын хэсэг байгуулсан3 сар 6. 14:04200 ОРЧИМ БИЗНЕС ЭРХЛЭГЧ БҮСГҮЙЧҮҮДЭД ЗБДС-ИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА3 сар 6. 13:58Б.Одбаяр: Энэ онд 52 км авто зам шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ3 сар 6. 12:01Ираны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ3 сар 6. 11:59Монгол эмэгтэйчүүдийн гэрлэх дундаж нас 26.7 байна3 сар 6. 11:58Өнөөдөр “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” тохиож байна3 сар 6. 11:56Европын орнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн урсгалыг хамгаалж, Киприйн аюулгүй байдлыг хангана3 сар 6. 11:55"The MongolZ" багийн ESL Pro League Season-23 тэмцээний тоглолтууд өнөө шөнө эхэлнэ3 сар 6. 11:53АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв3 сар 5. 15:25Эрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг3 сар 5. 15:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.