Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ


5-р сарын 22
16 цаг 45 минут

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн, Ардын Зөвлөлдөх Хурлын дарга Ахмад Музанид бараалхав. 

Уулзалтын үеэр дарга А.Музани Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Индонез Улсад хийж буй энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

 Сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, Гадаад харилцааны сайд нарын албан ёсны яриа, хэлэлцээ үр дүнтэй болж өндөрлөснийг уламжлав. Түүнчлэн талууд иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, агаарын тээврийн үйлчилгээний тухай хэлэлцээр байгуулах, мах махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохирсныг танилцуулав. 

Тэрбээр 2026 онд тохиох Монгол, Индонез дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааны түвшинг шат ахиулахаар тохирсныг онцлоод, индонезийн тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргасан нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, бодит үр дүн авчрах чухал алхам болж буйг тэмдэглэв. 

Уулзалтын төгсгөлд талууд энэхүү уулзалт нь Монгол, Индонезын парламент хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, хоёр улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан хоёр талын харилцааг гүнзгийрүүлсэн чухал алхам боллоо хэмээн дүгнэлээ гэж ГХЯ-наас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно29 минут 20 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ43 минут 34 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 20 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 49 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 8 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 10 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 10 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 13 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 13 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 15 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.