Х.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн


5-р сарын 22
16 цаг 39 минут

Х.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин улс төрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

Х.Тэмүүжин, АН гэрээнд дурдсан бүх зүйлүүдийг хариуцлагатайгаар биелүүлсэн. Том төслүүдийг гацаанаас гаргах, УИХ-аар хэлэлцэх, санал хураахад хамгийн хариуцлагатай, хуралд суугаад асуудлыг дэмжиж явсан нь АН-ынхан. Асуудал хариуцсан АН-ын сайд нар зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөөрөө ажилласан. Тэгэхээр гэрээ зөрчсөн гэдэг бодитой дүгнэлт биш.  

Ардын нам шүүмжлэл сонсож огт сураагүй. Ажил хийхэд шүүмжлэл байнга гардаг. АН дотроо ч гэсэн ил тод яриад шүүмжилдэг нам. Өөрийн намын дарга бүү хэл өрөөлийн намын даргыг ч шүүмжилж, алдаа дутагдал байвал ил тод шаарддаг нам. Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол энэ улс орон дуугүй байх дарангуйллыг бодитоор тогтоосон байна гэсэн үг.

-АН-ын дараагийн нүүдэл юу вэ?
-Бид нүүдэг нам биш, ажил хийдэг нам. Би ямар зарчимд зогсох ёстой вэ гэдгийг байнга хэлдэг. Тэр ажлаа л хийнэ.

-Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгө орлогыг нотлох асуудал эцэстээ танай намд хариуцлага тооцох асуудал болж хувирсныг юу гэж харж байна вэ?
-МАН байнга л ийм юм хийдэг. Угаасаа зальжин. Ямар нэг сөрөг мэдээлэл гарвал өөрсдөө сугарч, өрөөлд наачихаад цаашаа явдаг. Энэ логикийг жирийн эрүүл саруул ухаантай хүн ойлгохгүй. Байгалийн тэнэгдүү хүн бол дагаад алга таших байх. 

-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж МАН ийм нүүдэл хийж байж болох уу?
-Магадгүй. Нэг бус гишүний амнаас энэ талаар сонсож байгаа байх. Өнөөдөр болсон үйл явц ардаа Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан нүүдэл байхыг үгүйсгэхгүй.

“Чөтгөрийн суудал” гэдэг үгийг би бараг сүүлийн 15 жил хэлж байна. Тэр суудалд очсон хүн бүхэн яагаад эрх мэдэлд тийм дуртай болдог юм бол. Яагаад алх бариад, бусдыг хадаас гэж хараад бүгдийг дээрээс балбах гэж оролддог юм бол. Тэгээд зогсохгүй эрх мэдлээ сунгах гэж байнга оролддог. Тэр хүн АН, МАН-ын алинаас байх нь ялгаагүй. Ерөнхийлөгч болсон хүн бүхний үлдэх гэсэн эрх мэдлийн төлөөх шунал битгий амилаасай гэж хүсэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ6 цаг 29 минутын өмнө“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” тохиож байна6 цаг 31 минутын өмнө5G сүлжээг асааж, Монгол Улс технологийн шинэ эрин эхлүүлээ6 цаг 33 минутын өмнөХ.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн6 цаг 35 минутын өмнөКореан Эйр компани 21 дэх жилдээ Монголд мод тарьж байна6 цаг 37 минутын өмнө"Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой"6 цаг 39 минутын өмнөИзраилын ЭСЯ-ны хоёр ажилтныг буудан хөнөөжээ6 цаг 53 минутын өмнөАлдарт эхийн одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай6 цаг 57 минутын өмнөТитэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо7 цагийн өмнөМАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ5 сар 21. 11:47"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"5 сар 21. 11:46Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна5 сар 21. 11:42
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.