Израилын ЭСЯ-ны хоёр ажилтныг буудан хөнөөжээ


5-р сарын 22
16 цаг 21 минут

АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд байрлах Еврейн музейн гадаа Израилын Элчин сайдын яамны /ЭСЯ/ хоёр ажилтныг буудан хөнөөсөн хэрэг гарсан тухай албаны хүмүүс мэдэгджээ. 

 Газын оршин суугчдад туслах зорилготой үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа музейгээс гарч явсан эхнэр нөхөр хоёр халдлагад өртсөн гэж үйл ажиллагааг зохион байгуулагчид BBC телевизэд мэдээлсэн байна.

 Сэжигтнийг цагдаа нар саатуулж, 30 настай Элиас Родригес болохыг тогтоожээ. Баривчлагдсаныхаа дараа уг этгээд “Палестиныг чөлөөл” хэмээн хашгирсан бөгөөд цагдаа нар уг халдлагыг терроризмтой холбоотой эсэхийг шалгаж эхэлсэн байна.

 Хоёр ажилтныг “ойрын зайнаас” буудсан гэж Израилын Элчин сайдын яам мэдэгдсэн бол Гадаад хэргийн сайд Гидеон Саар болсон хэрэг явдлыг “жигшүүрт террорист халдлага” хэмээн тодорхойлсон байна.

 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп халдлага гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд, антисемитизм буюу еврейчүүдийг үзэх ядах үзлээс үүдэлтэй нь ойлгомжтой гэж мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ6 цаг 4 минутын өмнө“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” тохиож байна6 цаг 5 минутын өмнө5G сүлжээг асааж, Монгол Улс технологийн шинэ эрин эхлүүлээ6 цаг 8 минутын өмнөХ.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн6 цаг 10 минутын өмнөКореан Эйр компани 21 дэх жилдээ Монголд мод тарьж байна6 цаг 11 минутын өмнө"Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой"6 цаг 14 минутын өмнөИзраилын ЭСЯ-ны хоёр ажилтныг буудан хөнөөжээ6 цаг 28 минутын өмнөАлдарт эхийн одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай6 цаг 32 минутын өмнөТитэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо6 цаг 35 минутын өмнөМАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ5 сар 21. 11:47"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"5 сар 21. 11:46Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна5 сар 21. 11:42
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.