Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” одон гардууллаа.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг нийт 14,486 ээжид хүртээж байгаа бөгөөд өнөөдөр одонгоо гардан авсан ээжүүдийн олонх нь 34-39 насны, хамгийн залуу нь 22 настай байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алдарт эх” одонг ээжүүдийн халамж, зүтгэл, үр хүүхдэдээ зориулсан хайр энэрлийн илэрхийлэл хэмээн онцолж, ээжүүдэд талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсийг дэмжих төрийн бодлого хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилгаар 2025 оноос “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэн олгохоор болсон тухайгаа зарлалаа.
Сэтгэгдэл бичих