Титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо


5-р сарын 22
16 цаг 14 минут

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад орууллаа.

 

Энэхүү технологийг нэвтрүүлснээр Монгол Улсад эмчлэх боломжгүй зүрхний титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой болжээ.  Мөн титэм судасны дисплази эмчилгээг олон улсын стандартын дагуу хийх, хүндрэл болон нас баралтыг бууруулж, зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх ач холбогдолтой юм. Уг төхөөрөмжөөр хийсэн стент суулгалтыг бусад төрлийн эмчилгээний аргатай харьцуулахад судасны бүтэлгүйтэл гурван жилийн хугацаанд 38-45 хувь буурсан дүн гарсан. Цаашид энэ төрлийн эмчилгээ шаардлагатай өвчтөнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын үр дүнтэй эмчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж байгааг ЭМЯ мэдээлэв.

 

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд УХТЭ-ийн 5 хүнтэй  эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод суралцаад иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ6 цаг 3 минутын өмнө“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” тохиож байна6 цаг 4 минутын өмнө5G сүлжээг асааж, Монгол Улс технологийн шинэ эрин эхлүүлээ6 цаг 6 минутын өмнөХ.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн6 цаг 9 минутын өмнөКореан Эйр компани 21 дэх жилдээ Монголд мод тарьж байна6 цаг 10 минутын өмнө"Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой"6 цаг 12 минутын өмнөИзраилын ЭСЯ-ны хоёр ажилтныг буудан хөнөөжээ6 цаг 27 минутын өмнөАлдарт эхийн одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай6 цаг 31 минутын өмнөТитэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо6 цаг 33 минутын өмнөМАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ5 сар 21. 11:47"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"5 сар 21. 11:46Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна5 сар 21. 11:42
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.