МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ


5-р сарын 21
11 цаг 47 минут

МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ

МАН өнөөдөр 15:00 цагт Бага хурлаа хийх бол Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мөн хуралдана. Дээрх хуралдаануудаар намууд хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх тухай хэлэлцэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэлтэйгээр олон нийт хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан.  Засгийн газрын тэргүүн эл асуудалд хэд хоногийн дараа тайлбар хийсэн ч хангалттай мэдээллийг өгч чадаагүй. Улмаар энэ асуудалд Засгийн газарт хамтарсан улс төрийн намуудын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг зарлан хуралдуулах санал гаргасныг гишүүд нь дэмжсэн. Ингэхдээ тус хурлаар хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх дээр Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдийнхээ шийдвэрийг дагах болж байгаа юм.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл ч мөн хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах эсэхээ хэлэлцэн шийдвэрлэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ1 цаг 8 минутын өмнө“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” тохиож байна1 цаг 9 минутын өмнө5G сүлжээг асааж, Монгол Улс технологийн шинэ эрин эхлүүлээ1 цаг 11 минутын өмнөХ.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн1 цаг 14 минутын өмнөКореан Эйр компани 21 дэх жилдээ Монголд мод тарьж байна1 цаг 15 минутын өмнө"Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой"1 цаг 17 минутын өмнөИзраилын ЭСЯ-ны хоёр ажилтныг буудан хөнөөжээ1 цаг 32 минутын өмнөАлдарт эхийн одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай1 цаг 36 минутын өмнөТитэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо1 цаг 38 минутын өмнөМАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ5 сар 21. 11:47"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"5 сар 21. 11:46Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна5 сар 21. 11:42
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.