"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"


5-р сарын 21
11 цаг 46 минут

"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Европын өдөрлөг-2025” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон уран бүтээлчид тус өдөрлөгт оролцохоор Улаанбаатар хотыг зорьж, өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээг зохион байгуулсанд нийслэл Улаанбаатар хотын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарласан. 

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хороолол барих төслийг эхлүүлээд байгаа. Нийслэл хотын томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийг судлах, цаашид Европын холбооны гишүүн орнуудтай дээр дурдсан чиглэлүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна” хэмээв.

Уулзалтын төгсгөлд Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын төлөөлөл цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ1 цаг 47 минутын өмнө“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” тохиож байна1 цаг 48 минутын өмнө5G сүлжээг асааж, Монгол Улс технологийн шинэ эрин эхлүүлээ1 цаг 50 минутын өмнөХ.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн1 цаг 53 минутын өмнөКореан Эйр компани 21 дэх жилдээ Монголд мод тарьж байна1 цаг 54 минутын өмнө"Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой"1 цаг 56 минутын өмнөИзраилын ЭСЯ-ны хоёр ажилтныг буудан хөнөөжээ2 цаг 11 минутын өмнөАлдарт эхийн одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай2 цаг 15 минутын өмнөТитэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо2 цаг 17 минутын өмнөМАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ5 сар 21. 11:47"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"5 сар 21. 11:46Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна5 сар 21. 11:42
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.