Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна


5-р сарын 21
11 цаг 42 минут

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.

Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчлах юм.

ЭХ СУРВАЛЖ: Ерөнхийлөгчийн тамгын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ40 минут 19 секундын өмнө“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” тохиож байна41 минут 43 секундын өмнө5G сүлжээг асааж, Монгол Улс технологийн шинэ эрин эхлүүлээ43 минут 55 секундын өмнөХ.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн46 минут 14 секундын өмнөКореан Эйр компани 21 дэх жилдээ Монголд мод тарьж байна47 минут 41 секундын өмнө"Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой"49 минут 53 секундын өмнөИзраилын ЭСЯ-ны хоёр ажилтныг буудан хөнөөжээ1 цаг 5 минутын өмнөАлдарт эхийн одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай1 цаг 9 минутын өмнөТитэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо1 цаг 11 минутын өмнөМАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ5 сар 21. 11:47"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"5 сар 21. 11:46Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна5 сар 21. 11:42
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.