МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ


5-р сарын 21
11 цаг 41 минут

МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ

МАН өнөөдөр 15:00 цагт Бага хурлаа хийх бол Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мөн хуралдана. Дээрх хуралдаануудаар намууд хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх тухай хэлэлцэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэлтэйгээр олон нийт хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан.  Засгийн газрын тэргүүн эл асуудалд хэд хоногийн дараа тайлбар хийсэн ч хангалттай мэдээллийг өгч чадаагүй. Улмаар энэ асуудалд Засгийн газарт хамтарсан улс төрийн намуудын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг зарлан хуралдуулах санал гаргасныг гишүүд нь дэмжсэн. Ингэхдээ тус хурлаар хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх дээр Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдийнхээ шийдвэрийг дагах болж байгаа юм.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл ч мөн хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах эсэхээ хэлэлцэн шийдвэрлэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

5G сүлжээг асааж, Монгол Улс технологийн шинэ эрин эхлүүлээ7 секундын өмнөХ.Тэмүүжин: АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатайгаар биелүүлсэн2 минут 26 секундын өмнөКореан Эйр компани 21 дэх жилдээ Монголд мод тарьж байна3 минут 53 секундын өмнө"Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой"6 минут 5 секундын өмнөИзраилын ЭСЯ-ны хоёр ажилтныг буудан хөнөөжээ20 минут 22 секундын өмнөАлдарт эхийн одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай24 минут 35 секундын өмнөТитэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо27 минут 6 секундын өмнөМАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ5 сар 21. 11:47"Замын түгжрэлийг бууруулахад Европын холбооны гишүүн орнуудтай хамтарч ажилламаар байна"5 сар 21. 11:46Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна5 сар 21. 11:42МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ5 сар 21. 11:41Нийслэл дэх "Gen Z" ажлаа хийнэ үү!5 сар 21. 11:40
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.