Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина


5-р сарын 20
11 цаг 56 минут

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина

Франц улс хилийн чанадад орших Францын Гайана муждаа хар тамхины наймаачид болон радикал исламистуудыг хорих өндөр хамгаалалттай шинэ шорон барих гэж байна. Хууль зүйн сайд Жералд Дарманины хэлснээр тус шорон нь мансууруулах бодис нийлүүлэх сүлжээний бүх түвшний нэгжийг онилно.

Францын Гайана нь Өмнөд Америкийн хойд хэсэгт Атлантын далайн эрэг дээр, Бразил ба Суринам улсуудын дунд оршдог. Тус мужийн оршин суугчид Францын сонгуульд санал өгч, Францын нийгмийн хамгааллын систем, татаас зэрэгт хамрагддаг.

Шинэ шоронг баруун хойд Сэйнт-Лоран-ду-Марони бүс дэх Амазоны ширэнгэн ойн гүнд барина. Тус бүс нь 1852-1954 оны хооронд эх газрын Францаас 70 мянган ялтан илгээж байсан "Чөтгөрийн арал" гэх алдарт шоронгийн хуучин буурь юм.

400 сая еврогийн өртөгтэй байгууламж 2028 онд ашиглалтад орно. Тус шоронд 500 хүртэл хоригдол байрлуулах ба хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдэд зориулсан тусдаа жигүүртэй.

Франц улсад шоронгууд болон шоронгийн ажилтнуудыг онилсон гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэд хэдэн хүчирхийллийн хэрэг сүүлийн саруудад гарсан. Үүнтэй холбоотойгоор шинэ шоронгийн төлөвлөгөөг зарлажээ. Эх газрын Францаас хол байрлалтай шорон учир хоригдлууд өөрсдийн гэмт хэргийн сүлжээтэй холбоо тогтоох боломжгүй болох юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина7 цаг 36 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ7 цаг 49 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ7 цаг 54 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ7 цаг 56 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ7 цаг 59 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ8 цагийн өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ8 цаг 3 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ8 цаг 4 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна8 цаг 7 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"8 цаг 10 минутын өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.