
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг өчигдөр /2025.05.19/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс Ж.Соронзонг Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээс чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан байна.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орсон байдаг.Сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсний дараа тэрбээр тус сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилогдсон юм. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Ж.Соронзонг уг албан тушаалаас чөлөөлснөөс үүдэж ийнхүү шүүхэд хандаад байсан юм.
Сэтгэгдэл бичих