Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ


5-р сарын 20
11 цаг 29 минут

АНУ руу хууль бусаар цагаачлахад зориуд санаатайгаар дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Энэтхэгт төвтэй аялал жуулчлалын компаниудын эзэд, албан тушаалтнуудад визийн хориг тавьсан гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. 

 Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс даваа гарагт мэдэгдэхдээ, визийн хязгаарлалтад өртсөн хүмүүсийн ба тэдний төлөөлж буй аялал жуулчлалын агентлагуудийн нэрс зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг дурдаагүй байна. Мөн АНУ руу “хууль бусаар цагаачлахад”-ыг хэрхэн зуучилсан талаар тодорхой дурдсангүй.

 Энэтхэг дэх Консулын газар болон Дипломат аюулгүй байдлын албаныхан “хууль бус цагаачлал, хүмүүсийг хууль бусаар хил нэвтрүүлэх, наймаалах ажиллагаанд туслалцаа үзүүлж байсан” хүмүүсийг илрүүлсэн гэж Төрийн департамент мэдэгджээ. Түүнчлэн гадаадын иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлэх сүлжээг таслан зогсоох зорилгоор аялал жуулчлалын компанийн ажилтнуудад тавьсан визийн хоригийг үргэлжлүүлнэ гэв. Түүнээс гадна, визийн хязгаарлалт нь визийн хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүст ч мөн хамаатай гэдгийг Төрийн департамент мэдэгджээ. Ингэхдээ АНУ-д 90 хүртэл хоног аялах жуулчны виз авахаас чөлөөлөгдсөн хүмүүсийн талаар дурдсан байна. 

 АНУ-ын цагаачлалын тухай хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх нь хууль дээдлэх зарчмыг болон америкчуудыг хамгаалахад чухал гэдгийг Т.Брюс онцолжээ. Ерөнхийлөгч Д.Трамп энэ онд Цагаан ордонд эргэн ирснээс хойш түүний засаг захиргаа хууль бус цагаачлалтай хатуу тэмцэж, олон мянган цагаачийг албадан гаргасан юм.

 

Мөн дэлхий даяарх АНУ-ын Элчин сайдын яамдын зүгээс нийгмийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын виз авсан хүмүүст хандаж, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулж, эс бөгөөс албадан гаргах, бүрмөсөн хориг тавих эрсдэлтэй гэдгийг онцгойлон сануулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина6 цаг 56 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ7 цаг 9 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ7 цаг 14 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ7 цаг 17 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ7 цаг 19 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ7 цаг 21 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ7 цаг 23 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ7 цаг 24 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна7 цаг 27 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"7 цаг 31 минутын өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.