Ерөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ


5-р сарын 19
17 цаг 39 минут

Ерөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ болон ард иргэдээ ялаа гэж дуудсан түүний үг нийгмийн бухимдлыг төрүүлж, түүнийг огцрохыг шаардсан жагсаал Төрийн ордны гадна болж байна. Харин Төрийн ордон дотор улс төрийн нөхцөл байдал хурцадмал, Засгийн газарт хамтарсан намын сайдууд Ерөнхий сайдын үг-үйдлийг хамгаалсан байр суурийг илэрхийлэх болсон. ХҮН намын дарга Т.Доржханд бүр төрийн өндөр албан тушаалтнууд хамтдаа шалгуулъя гэх байр суурийг гаргасан. Тэгвэл МАН-ыгн бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдын хувь хүний асуудлыг намын асуудал болгож, Бага хурлаар хэлэлцэх боломжгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна.

МАН-ын бүлгийн хуралдаан нэлээд халуун уур амьсгал дунд болж, Ерөнхий сайдыг намын бүлгийнхэн нь огцрох саналаа өгөхийг шаардсан бололтой. Мөн МАН-ын бүлгийн гишүүд дараагийн Засгийн газраа ялсан нам нь байгуулаад, сөрөг хүчнүүд нь сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд явах ёстой гэсэн зарчмын байр суурийг тавьсан бололтой.

Өөрөөр хэлбэл, МАН эрх барьж буйн хувьд ял ямбаа эдлээд явах ёстой гэсэн шахалтыг  бүлгийн гишүүд нь түүнд тулгажээ.

Намын бүлгийн шахалтад орсон Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгөхгүй гэсэн албан бус мэдээлэл байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр огцрохгүй бол танхимын сайд нарын 50 хувь нь огцрох өргөдлөө өгвөл Хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хүрэх аж.

Мөн парламентын гишүүдийн 64 буюу ердийн олонх дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүнээс бууна. Өнгөрсөн дөрвөн жилийн Ерөнхий сайд хийхдээ нам дахь өрсөлдөгч нараа авлига, албан тушаалын хэрэгт холбон замаасаа зайлуулсан тэрбээр өнөөдөр  өөрөө авлигын асуудалд нэр холбогдон албан тушаалаасаа буух дээрээ тулсан.

Түүний хувь эзэмшдэг гэж өөрийн амаараа зарласан "Херо энтертаймент" нь өнгөрсөн сонгуулиар МАН-ын болон Засгийн газрын бүх  пиар дээр ажилласан. Төсвийн мөнгөөр өөрийн хамаарал бүхий компаниар ажил хийлгэсэн нь ашиг сонирхлын асуудлыг нь түүнээс нэхэхэд хүрч байна. Мөн Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулсан компанийн бүртгэл дээр Л.Оюун-Эрдэнийн нэр байсан гэх олон асуудал авлигын шинжтэй байгааг ч намын гишүүд нь буруутгаж байгаа гэнэ.

Ерөнхий сайдын гол найдлага нь Л.Гантөмөр, Т.Доржханд, Х.Баттулга нар болж байгаа бололтой. Ямар ч байсан Засгийн газрын эмэгтэй сайд нар нь Засгийн газрын гишүүний хувиар ямар нэгэн байр суурийг илэрхийлэхгүй гэж. Харин АН-аас Х.Тэмүүжин Ерөнхий сайдын галзуу тансаглалыг шүүмжилсэн. Түүнийг ногоон гэрлээр Ерөнхий сайд болгосон Ерөнхийлөгч ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл байна.

Г.ШАРХҮҮ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина1 цаг 26 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ1 цаг 39 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ1 цаг 44 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ1 цаг 47 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ1 цаг 49 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ1 цаг 51 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ1 цаг 53 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ1 цаг 54 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна1 цаг 57 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"2 цагийн өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.