Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ


5-р сарын 19
17 цаг 27 минут

Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан Х.Баттулга стратегийн ордод хамаарах Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнуулан 250 сая ам.доллараар зарсан" гэж мэдэгдэл хийсэн. Улмаар Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр АТГ, ЦЕГ, прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан тус хэрэг дээр ажиллаж эхэлсэн билээ. Тус ажлын хэсэгт дээрх хэргийг мөрдөн шалгах тодорхой хуулийн хугацаа байхгүй бөгөөд одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар "Намайг авсан гэдгийг нотолчихвол би 100 хувь өгнө" гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл хамгийн сүүлд “Монгол ялна” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгад “Төгрөг нуурын орд газраа ард түмэнд буцааж авах шаардлага”-ыг бичгээр хүргүүлжээ.

Үүний хариуд тэрбээр, "Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Миний бие улс төрийн замналаа Үндсэн хуулийн энэ л заалтыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь зориулж явна. Та бүхний шаардлагад буй Төгрөг нуурын ордын лиценз миний болон миний хамаарал бүхий хэн нэг хүний мэдэлд байхгүй. Улсын бүртгэл, уул уурхай, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн байгууллагаас лавлагаа авах зэргээр миний хариултыг олон арга замаар нягтлах боломжтой. Төгрөг нуурын орд миний мэдэлд байгаа эсэхийг тогтоож, олон нийтэд мэдээлэхийг хүсэж, цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ хэлье" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина1 цаг 7 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ1 цаг 20 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ1 цаг 25 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ1 цаг 28 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ1 цаг 30 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ1 цаг 32 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ1 цаг 34 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ1 цаг 35 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна1 цаг 38 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"1 цаг 42 минутын өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.