"Барилгын салбарт хууль хэрэгждэггүй учраас хүний амь эрсдэж байна"


5-р сарын 19
17 цаг 26 минут

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэргэжилтнээс Ховд аймагт барилга барьж байсан ажилчид харамсалтайгаар нас барсан ослын талаар мэдээлэл өглөө. "Тухайн барилгын осолд өртсөн хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Барилгын салбарт хууль хэрэгжихгүй байна. Хот байгуулалт, Барилгын тухай хууль хэрэгжихгүй байна. Хот байгуулалтын тухай хуульд зааснаар хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдгийг тусгасан байдаг. Гэтэл энэ хуулийг огт байхгүй юм шигээр олон жил ярьж ирлээ. Харин зарим аймгууд дээр барилгын салбарын үйл ажиллагаа маш сайн явж, ерөнхий төлөвлөгөө, стандартаа мөрдөж байна. Жишээлбэл, Дархан, Эрдэнэт гэх мэт. Харин цөөн хүн амтай, алслагдмал аймгуудад хууль журмаа огт мэдэхгүй, хэрэгжүүлэхгүй байна. Барилгын зураг төсөл 13 үе шатыг давж, барилга эхлэх зөвшөөрлөө авдаг. Гэтэл газрын зөвшөөрлөө аваад л барилгаа шууд барьж байна. Тухайн осол гарсан Ховд аймгийн барилга дээр барилга эхлэх зөвшөөрөлгүй байсан гэх албан бус мэдээлэл авсан.

Барилгын ажлаа зогсоох шаардлагатай байхад 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь очиж хянаад, 25 хувийн явцтай явж байна. Ийм үүрэг чиглэл өгсөн гээд ажлаа хийхийг зөвшөөрсөн байна.

Хуулиараа тэр барилгын ажлыг зогсоох ёстой байсан. Бид огт хууль журмаа мөрдөөгүйгээс болж хүний амь нас эрсэдсэн. Хэрвээ хууль журмаа хэрэгжүүлэхгүй бол ийм харамсалтай тохиолдол, осол гарсаар байх болно. Барилгын компанид анхааруулсаар байтал подем тасарч, найман хүн сэхээнд, 3-4 хүн нас барсан харамсалтай осол гарсан. Ерөнхий архитекторыг нээлттэй сонгон шалгаруулалтаар дөрвөн жилд нэг удаа томилох ёстой байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 2000-3000 архитектор ажиллаж байгаа ч хэн нь ч сонгон шалгаруулалтад орж чадахгүй байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина1 цаг 45 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ1 цаг 58 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ2 цаг 2 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ2 цаг 5 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ2 цаг 7 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ2 цаг 9 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ2 цаг 11 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ2 цаг 13 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна2 цаг 16 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"2 цаг 19 минутын өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.