ГХЯ: Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна


5-р сарын 19
17 цаг 26 минут

ГХЯ: Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна

Тайландын хаант улсад суугаа Монгол Улсын Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон Бангкокийн Хлонг Тоэй дүүрэгт тавдугаар сарын 9-ний үүрээр 17 давхар барилгаас дөрвөн давхрын террас руу унасан харамсалтай хэрэг гарсан.

Орон нутгийн цагдаа нар тухайн өдрийн 01:09 цагийн үед дуудлага хүлээн авсан байдаг. Самитивеж эмнэлгийн яаралтай тусламжийн багийнхан хэргийн газарт яаралтай очиж, 41 настай эмэгтэйг аврахаар хичээсэн ч хэтэрхий оройтож, эмэгтэй харамсалтайгаар амиа алдсаныг "Thai news", "Bangkok post" цахим хуудаснууд мэдээлсэн юм. Одоогоор тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. 

ГХЯ-наас өгсөн мэдээллээр Тайландын хаант улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаар А.Төмөрийг 2020 онд томилж, 2024 онд түүний бүрэн эрхийн хугацааг нь дахин нэг жилээр сунгажээ. Үүний дагуу энэ жил түүний бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Харин түүнд хариуцлага тооцох, эргүүлэн татах асуудлыг талийгаач эхнэрийнх нь шүүх шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа хэлэлцэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина3 цаг 15 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ3 цаг 28 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ3 цаг 33 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ3 цаг 36 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ3 цаг 38 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ3 цаг 40 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ3 цаг 42 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ3 цаг 43 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна3 цаг 46 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"3 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.