Хойд Солонгосын суртал ухуулга ахисан түвшинд гарчээ


5-р сарын 19
17 цаг 25 минут

Хойд Солонгосын суртал ухуулга орчин үежиж, ахисан түвшинд гарсан бололтой. Тодруулбал, тус улсын төрийн хэвлэл "KCNA" агентлаг өнөөдөр /2025.05.19/ удирдагч Ким Жон Уны нэгэн зургийг нийтэлсэн юм. Тус зургийг Өмнөд Солонгосын "Korea Herald" хэвлэл инстаграмын хэв маягтай зураг гэж нэрлэжээ.

Ким Жон Уны ментор асан Хёон Чол Хэ 2022 оны тавдугаар сарын 19-нд нас барсан. Түүний нас барсны ойг тохиолдуулан Ким Жон Ун Пёньяны Эх орончдын оршуулгын газар дахь булшинд нь цэцэг өргөсөн бөгөөд энэ үеийн зургийг "KCNA" нийтэлжээ. Зургийг харвал Ким ганц ширхэг улаан сарнай бариад булшны өмнө сөхрөн суужээ. Мөн ганц сарнайг булшин дээр тавьсан зургийг ойроос урлагтайгаар авсан байна.

Хёон Чол Хэ нь удирдагч агсан Ким Жон Илийн ойрын туслах байсан эрхэм юм. Тэрээр Ким Жон Уныг удирдагч болоход бага залуугаас нь бэлтгэсэн гэдэг. Түүний талаар Ким Жон Ун хэлэхдээ "Нөхөр Хёон Чол Хэ агуу генералын дэргэд үргэлж байсан. Тэрээр генералын сүүдэр мэт байсан бөгөөд үүрд мөнх орших болно" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина3 цаг 24 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ3 цаг 37 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ3 цаг 42 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ3 цаг 45 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ3 цаг 47 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ3 цаг 49 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ3 цаг 51 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ3 цаг 52 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна3 цаг 55 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"3 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.