“Улаанбаатар марафон-2025” уралдаанд 17 мянга гаруй оролцогч бүртгүүлээд байна


5-р сарын 19
17 цаг 22 минут

“Улаанбаатар марафон-2025” уралдааны бүртгэл маргааш дуусна.

 

Энэхүү уралдаанд өнөөдрийн байдлаар 17.744 оролцогч бүртгүүлээд байна. Үүнээс хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд 2951 оролцогч бүртгүүлжээ. Тэгвэл эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т хамгийн олон буюу 10 мянга гаруй, 10 км-ийн зайд 2369 оролцогч  бүртгүүлсэн байна.

 

Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34, 35-54, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалд 1930 оролцогч, бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалд  280 оролцогч бүртгүүлжээ.


21 км болон 42 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг Спортын төв ордон болон Хангарди ордонд өнөөдрөөс олгож эхэлж байгаа аж. Мөн нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1.5 км болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.

 

“Улаанбаатар марафон-2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.

-Спортын төв ордны 1 давхарт

-Сүхбаатарын талбайн том асар

-Нийслэлийн Хангарди ордон ХУД

 

“Улаанбаатар марафон-2025” уралдаан энэ сарын 24-нд болно. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина1 цаг 15 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ1 цаг 28 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ1 цаг 33 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ1 цаг 36 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ1 цаг 38 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ1 цаг 40 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ1 цаг 42 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ1 цаг 43 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна1 цаг 46 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"1 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.