Японы судлаачид Вьетнамын зэрлэг сарьсан багваахайг судалж байна


5-р сарын 16
16 цаг 38 минут

Токиогийн их сургуулийн судлаачдын баг шинэ цар тахал дэгдээх магадлалтай вирусийг олж илрүүлэхийн тулд Вьетнамын зэрлэг сарьсан багваахайнуудыг судалж эхэлжээ. 

“COVID-19” цар тахлыг зэрлэг амьтнаас хүнд халдварласан вирусийн улмаас үүссэн гэж таамагладаг. Урьд өмнө нь илэрч байгаагүй вирус зэрлэг амьтдаас хүнд халдварлаж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн юм. 

Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны баг Тайланд, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудаас сорьц цуглуулахаар төлөвлөж байна. Даваа гарагт судлаачид Вьетнамын хойд нутгийн Лаокай мужийн нэгэн агуйд коронавирус болон бусад вирусийг тээдэг тодорхой төрөл зүйлийн зэрлэг сарьсан багваахайнуудыг судалж эхэлжээ. 

Энэхүү судалгааг Японы Нагасакигийн их сургууль, Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн академитай хамтран хийж байна. Улмаар сарьсан багваахайнуудаас цуглуулсан сорьцыг Вьетнам дахь лабораторид шинжилж, тэдгээрт ямар төрлийн эмгэг төрүүлэгч байгаа, тэдгээрийн аль нэг нь хүнд халдварлах боломжтой эсэхийг тогтооно. Судлаачид цуглуулсан мэдээллийг мөн вакцин, эм гарган авахад ашиглаж болно гэдэгт найдаж байна. 

Төслийн багийн ахлагч, профессор Сато Кей хэлэхдээ, зэрлэг амьтдаас урьд өмнө нь илэрч байгаагүй эрсдэл ихтэй вирусийг илрүүлж шинжлэх нь ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахалд бэлтгэхэд ихээхэн тус дөхөм болно гэдгийг онцоллоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

37 дахь удаагийн “Номын баяр” эхэллээ5 сар 16. 16:40Японы судлаачид Вьетнамын зэрлэг сарьсан багваахайг судалж байна5 сар 16. 16:38Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 16:36Путин хуурай замын командлагчаа огцруулав5 сар 16. 16:34"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав5 сар 16. 16:33Д.Батням: Зургадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн татвараа төлөөрэй5 сар 16. 16:31УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав5 сар 16. 16:27АНУ давхар баяр тэмдэглэж, үрэлгэн парад зохион байгуулна5 сар 16. 16:26Ерөнхий сайдын асуудал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очвол намаас түдгэлзүүлнэ5 сар 16. 16:25Б.Цэцэгсайхан: Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охидод 99.9 хувийн дархлаа тогтсон үр дүн гарсан5 сар 16. 16:24Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 сар 15. 15:42Гадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 сар 15. 15:41
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.