Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


5-р сарын 16
16 цаг 36 минут

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. 

Судалгаагаар “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх баг,  хорооны Иргэдийн Нийтийн Хурлын санал тэмдэглэл байна” гэж заасныг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй учраас төслүүд гацдаг. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулиар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй болсон. Үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг иргэд хүлээн авах, танилцах боломжгүй талаар хууль санаачлагч танилцууллаа. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр гарсан нөхцөл байдлыг хянан үзээд шаардлага нь тодорхойгүй, бичиг баримтын бүрдлийн ангилал ойлгомжгүй, давхцсан шинжтэй зэрэг асуудлаас үүдэн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооноос болж төслийн хэрэгжилт гацах зэрэг асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ. Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах зэрэг эерэг нөлөө үзүүлэх талаар дурдав. 

Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 36 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх, шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болж, аймаг, нийслэлийн түвшинд хийгдэж байгаа нөхцөл, болзолтой хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийн 30 хувьд нь үнэлгээ шаардахгүй болох талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

37 дахь удаагийн “Номын баяр” эхэллээ5 сар 16. 16:40Японы судлаачид Вьетнамын зэрлэг сарьсан багваахайг судалж байна5 сар 16. 16:38Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 16:36Путин хуурай замын командлагчаа огцруулав5 сар 16. 16:34"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав5 сар 16. 16:33Д.Батням: Зургадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн татвараа төлөөрэй5 сар 16. 16:31УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав5 сар 16. 16:27АНУ давхар баяр тэмдэглэж, үрэлгэн парад зохион байгуулна5 сар 16. 16:26Ерөнхий сайдын асуудал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очвол намаас түдгэлзүүлнэ5 сар 16. 16:25Б.Цэцэгсайхан: Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охидод 99.9 хувийн дархлаа тогтсон үр дүн гарсан5 сар 16. 16:24Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 сар 15. 15:42Гадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 сар 15. 15:41
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.